ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

ГУРВАН ТАЛТ ГЭРЭЭНИЙ БИЕЛЭЛТИЙГ ДҮГНЭВ

2018-12-03

     Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хууль, Зөрчлийн тухай хууль, Цагдаагийн байгууллагын тухай хууль, тогтоомж, эрх зүйн актуудад заасан эрх үүргийн хүрээнд талуудын харилцан хүлээх үүрэг, хариуцлагыг тодорхой болгох, ажлын үр дүнг үнэлж дүгнэх, олон нийтийн аюулгүй байдлыг хангах үйл ажиллагааны чанар, үр нөлөөг дээшлүүлэх зорилгоор Дархан-уул аймгийн Цагдаагийн газрын нийтийн хэв журам хамгаалах тасаг, багийн Засаг дарга, цагдаагийн хэсгийн байцаагч нарын 2018 онд хамтран ажиллах гурван талт гэрээ байгуулсан билээ. Гэрээний биелэлтээ Дархан сумын 1, 4, 6, 9, 10, 11, 12, 13, Өргөө, Малчин багууд ирүүлээд байна.  Сумын ГХУСАЗСЗ-өөс гэрээний биелэлттэй танилцаж, дараах мэдээллийг хийж байна.
     Дархан сумын хэмжээнд 2018 оны эхний 10 сарын байдлаар 582 гэмт хэрэг бүртгэгдэж, өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 1,6 хувиар өссөн дүнтэй байна. Үйлдэгдсэн гэмт хэргийн дотор хүний амь бие, эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг 17 болж 58,8  хувиар, өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг 178 болж 7,8  хувиар буурсан дүнтэй байгаа бол тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг 29  болж 11,5 хувиар өссөн байна.  Мөн согтуугаар  үйлдэгдсэн гэмт хэрэг 84, гэр, орон сууцанд үйлдэгдсэн гэмт хэрэг 201, гудамж талбайд үйлдэгдсэн гэмт хэрэг 137 бүртгэгдсэн байна.
     Дархан сумын 1, 2, 4, 9, 11, 12, 13, 15, Өргөө багуудад гэмт хэргийн гаралт өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад  буурсан, харин 3, 5, 6, 7, 8, 10, 14, 16, Малчин багуудад өссөн дүнтэй байгаа юм.
     Багууд гэрээнд тусгагдсан эрх үүргийнхээ хүрээнд багийн нутаг дэвсгэрт гэмт хэргийн гаралтыг бууруулах чиглэлээр төлөвлөгөө гарган ажилласан байна. Гудамж талбай, олон нийтийн газарт иргэдийн аюулгүй байдлыг хангах, хулгайн болон бусад төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох зорилгоор олон нийтийн эргүүл, урамшилт эргүүлийг тогтмол ажиллуулж байна.
     Иргэдийн хууль эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор багийн төв болон бусад газруудад хууль сурталчлах зөвлөмж, санамж, сэрэмжлүүлгийг тогтмол байрлуулж, шинээр болон шинэчлэн батлагдсан хууль тогтоомжууд, зөрчлийн тухай хууль, гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль, хүүхэд хамгааллын тухай хуулиудаар хууль, хяналтын байгууллагуудтай хамтран иргэд, оюутан сурагчдад сургалт зохион байгуулж байна.
     Зам тээврийн осол, зөрчлийг бууруулах, урьдчилан сэргийлэх зорилгоор хурд сааруулагч, явган хүний гарц, гэрлэн дохио, төмөр хаалт зэргийг хийж ажиллаж байна.
     Багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж байгууллагуудад хяналт шалгалт хийж, илэрсэн зөрчилд арга хэмжээ авч, зөрчил дутагдлыг арилгуулахаар ажиллаж байна. Мөн хулгайн болон бусад төрлийн гэмт хэргийн гаралтыг бууруулах, хотоо хоггүй болгох, гадна орчноо гэрэлтүүлэх, камержуулах чиглэлээр багийн Засаг дарга нар албан бичиг хүргүүлж, үүрэг чиглэл өгч, биелэлтийг хангуулан  ажиллаж байна.
Гэр бүлийн хүчирхийлэл үйлддэгдэж болзошгүй эрсдэлт нөхцөлд амьдардаг хүүхдүүдийн мэдээ судалгааг гарган, хамтарсан багууд тухай бүрд нь цаг алдалгүй холбогдох арга хэмжээг авч ажиллаж байна.
    Хорихоос суллагдсан иргэдийг давтан гэмт хэрэг үйлдүүлэхгүй байх, нийгэмшүүлэх, гэр оронтой болгох, ажилд зуучлах гэх мэт ажлыг шат дараатайгаар зохион байгуулж байна.
ДАРХАН СУМЫН ГХУСАЗСЗөвлөл, ИТХ-ын ажлын алба

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 72
2 / 3%
3 / 4%
43 / 60%
1 / 1%
23 / 32%