ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

Аймгийн ИТХ-ын бодлогын хороод, ажлын албанаас сумдад ажиллалаа

2018-12-02

Аймгийн ИТХ-ын бодлогын хороо, Ажлын  албанаас зарим сумдад тодорхой сэдвээр хэлэлцүүлэг зохион байгуулж иргэд, малчид, аж ахуй нэгж байгууллагын саналыг сонсох, аймгийн ИТХ-аас батлагдсан бодлого, шийдвэрүүдийн хэрэгжилтийг шалгах, сум, багийн Хурлуудад мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх зорилгоор аймгийн ИТХ-ын даргын баталсан удирдамжийн дагуу 4 ажлын хэсэг 16 сумдад ажиллалаа.

ИТХ-ын Байгаль орчин хөдөөгийн хөгжлийн хороо Бүрэн, Баян-өнжүүл, Эрдэнэсант, Өндөрширээт сумдад Хүний эрхийг хангах үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх 2017-2020 төлөвлөгөөний хэрэгжилт, Хурлын Нийгмийн бодлогын хороо Заамар, Угтаацайдам, Цээл, Баянчандмань сумдад Боловсролын тогтвортой хөгжлийн бодлого хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний хэрэгжилт, Хурлын Нутгийн удирдлага, хууль хяналт , гадаад харилцааны хороо Мөнгөнморьт, Баяндэлгэр, Эрдэнэ, Архуст сумдад Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний хэрэгжилтүүд болон аймгийн ИТХ, УИХ-ын тамгын газар, НҮБ-ын хөгжлийн хөтөлбөр, Швейцарын хөгжлийн агентлагын хамтран хэрэгжүүлж буй “ Монгол улсын Төлөөллийн байгууллагыг бэхжүүлэх нь” төслийн ИТХ-ын хяналтын болон төлөөллийн чиг үүргээ үр дүнтэй хэрэгжүүлэх санал, санаачлагыг дэмжих тэгэлэгт хөтөлбөрөөр “Сумын бэлчээрийн хэмжээ, даацад нийцсэн сүргийн бүтэц, малын тооны оновчтой хэмжээг тогтоож, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар батлуулж мөрдлөг болгон хэрэгжүүлэх аргачлал, зөвлөмж”-ийн төсөлд санал авах хэлэлцүүлгийг тус тус зохион байгуулж , Эдийн засаг төсөв санхүү, өмчийн бодлогын хороо Алтанбулаг, Аргалант, Баянцогт, Баянхангай сумдад  аймаг, сумын орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хэрэгжүүлж буй хөрөнгө оруулалт, хөтөлбөр, төсөл, арга хэмжээний төлөвлөлт, санхүүжилтийн гүйцэтгэлийн явц, үр дүн, тусгай зориулалттай сангуудын хөрөнгийн зарцуулалт үр дүн, шилэн дансны хуулийн хэрэгжилтийг шалгаж 2018 оны 11-р сарын 27-30-ны өдрүүдэд ажиллалаа.

Сумдад ажилласан ажлын хэсгийн дүгнэлт болон “Сумын бэлчээрийн хэмжээ, даацад нийцсэн сүргийн бүтэц, малын тооны оновчтой хэмжээг тогтоож, иргэдийн Төлөөлөгчдийн хурлаар батлуулж мөрдлөг болгон хэрэгжүүлэх аргачлал, зөвлөмж”-ийн төслийг аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанд танилцуулж хэлэлцэх юм. 

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 68
2 / 3%
3 / 4%
39 / 57%
1 / 1%
23 / 34%