Батлан хамгаалахын сайд, аймгийн Засаг даргатай байгуулсан гэрээний 2.9 дэх заалтыг хэрэгжүүлэх зорилгоор Төв аймгийн Засаг даргын 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн А/659 дүгээр захирамжаар 2018 оны нэгдүгээр ээлжээр цэргийн жинхэнэ албанд татагдан Зэвсэгт хүчний болон Хилийн цэргийн анги байгууллагад алба хааж байгаа дайчдын ар гэрийн байдлыг судалж, энэ хүрээндээ Зуунмод сумын 6 багийн өндөр настай, ажилгүй, амжиргааны баталгаажих түвшин доогуур амьдралтай 11 цэргийн алба хаагчийн ар гэрт буцалтгүй тусламж үзүүллээ.