ӨМӨЗО-ны Шилийн хотод зохион байгуулагдсан өсвөр үе залуучуудын Олон улсын тэмцээнд Төв аймгийн баг тамирчид амжилттай оролцож Л.Билгүүн алтан медаль /60 кг/, Э.Эрхэмжаргал мөнгөн медаль /125 кг/, н.Цэнгэлбадрах /55 кг/, н.Батбилгүүн /76 кг/, М.Мөнх-Эрдэнэ /80 кг/ нар тус тус хүрэл медаль, Н.Пунцагбалжир шагналт 5 дугаар байрт шалгарчээ. Тэмцээний дараа манай баг тамирчид БНХАУ болон ӨМӨЗО-ны Шилийн хотын баг тамирчидтай 7 хоногийн хамтарсан бэлтгэл хийсэн бөгөөд 11 дүгээр сарын 24-ний өдөр Замын-Үүдэд зохион байгуулагдах чөлөөт бөхийн өсвөр үе залуучуудын аварга шалгаруулах Олон хотын тэмцээнд оролцох юм.