Төв аймгийн Баянхангай сумын харьяат, Жюү Жицү спортын олон улсын хэмжээний мастер Э.Чойням Унгар улсын Будапешт хотноо арваннэгдүгээр сарын 18-нд зохион байгуулагдсан HUNGARY OPEN олон улсын тэмцээний цагаан бүсний 85 кг жинд барилдаж NO-GI төрөлд алтан медаль , GI- тэй төрөлд мөнгөн медаль тус тус хүртжээ. Тэрээр Монгол улсын баг тамирчдын хамт арваннэгдүгээр сарын 22-ноос 26-ны өдрүүдэд Швед улсын Мальмо хотод зохион байгуулагдах ДАШТ-нд оролцох юм байна.