ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

ТӨВ 2018 УЯАЧДЫН ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2018-11-19

Аймгийн ЗДТГ, Морин спорт уяачдын холбоо хамтран “Төв 2018” уяачдын зөвлөгөөнийг зохион байгууллаа. Зөвлөгөөний нээлтэнд Аймгийн ИТХ-ын дарга Ц.Энхбат, Засаг дарга Ж.Батжаргал, Засаг даргын орлогч бөгөөд Төв аймгийн Морин спорт уяачдын холбооны тэргүүн Ч.Сарангэрэл, Монголын Морин спорт уяачдын холбооны Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч М.Мөнхбаясгалан болон аймаг, сумдын Морин, спорт уяачдын холбооны Тэргүүн, тэргүүлэгчид, нарийн бичгийн дарга нар, морины зүтгэлтнүүд оролцлоо.

Төв аймгийн Морин спорт уяачдын холбоо нь 1996 оны хавар Монголын морин спорт уяачдын холбооны анхны Тэргүүн Г.Пунцагбалжир агсан, МУ-ын Хөдөлмөрийн баатар, Тод манлай уяач Д.Даваахүү тэргүүтэй төрөлх нутгийн уяачид морины зүтгэлтнүүдийн үүсгэл санаачилгаар уяачдын анхны хурлыг зарлан хуралдаж, Төв аймгийн уяачдын салбар хороог байгуулан үйл ажиллагаагаа эхэлсэн түүхтэй.

Тэр цагаас Монголын Морин спорт уяачдын холбооны бодлогыг орон нутагтаа хэрэгжүүж ард түмнийн дунд уламжилж ирсэн Монгол адууны өв соёл, хурдан морины уралдааны хөгжлийн бодлогыг боловсруулан хөгжүүлэх, үндэсний энэ спортын төрлөөр мэргэшсэн уяачдын болон уралдаанч хүүхдийн эрх ашгийг хамгаалах, морин спортыг орон нутагтаа хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх чиглэлээр үйл ажиллагаагаа чиглүүлэн үндэсний томоохон  холбоо болтлоо хөгжиж иржээ.

2018 оны зургаадугаар сард аймгийн Морин спорт уяачдын холбооны ээлжит бага хурал хуралдаж шинэ бүтэц, зохион байгуулалтын асуудлыг хэлэлцэн холбооны Тэргүүлэгчид, бүтэц бүрэлдэхүүнээ баталсан. Аймгийн Морин спорт уяачдын холбоо нь өнгөрсөн хугацаанд орон нутагтаа уламжлал, залгамж чанараа хадгалж, адууны соёлыг түгээн дэлгэрүүлэх, хамгаалах, хурдан морины уралдааныг хөгжүүлэх уяачдын болон уралдаанч хүүхдүүдийн эрх ашгийг хамгаалах, морин спортыг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх чиг үүрэгтэйгээр бодлого зорилтоо тодорхойлон ажиллаж, аймгийн хэмжээнд 27 суманд байгуулагдан үйл ажиллагаагаа явуулж байна. Энэ удаагийн зөвлөгөөн нь холбооны шинэ бүтэц бүрэлдэхүүний зүгээс өргөтгөсөн хэлбэрээр буюу 27 сумыг хамруулан зохион байгуулж байгаагаараа ихээхэн онцлогтой болж байгааг Засаг даргын орлогч бөгөөд Төв аймгийн Морин спорт уяачдын холбооны тэргүүн Ч.Сарангэрэл нээлтийн үеэр хэлсэн үгэндээ онцолсон юм.
Төв аймгийн Морин спорт уяачдын холбооны “Төв 2018” уяачдын зөвлөгөөнд 97 морьны зүтгэлтнүүд, уяачид оролцсон бөгөөд цаашдын бодлого зорилтоо хэлэлцэн, олон санал санаачилгууд дэвшүүлсэн ажил хэрэгч зохион байгуулагдлаа. Уламжлалт адууны соёлыг түгээн дэлгэрүүлэх, залгамж чанарыг хадгалах нь чухал. Аймгийн Морин спорт уяачдын холбооны “Төв 2018” уяачдын зөвлөгөөнөөр уламжлал, шинэчлэлийг төр засгийн бодлого шийдвэртэй уялдуулж морин спорт уяачдын холбооны гүйцэтгэх үүрэг, уяач морины зүтгэлтнүүдийн үүрэг оролцоо, олон нийтийн хамтын ажиллагааг шинэ түвшинд хүргэх тухай зөвлөмж гарган цаашид хэрэгжүүлж ажиллах уриалгыг гаргалаа.

Энэ үеэр сумдын Морин спорт уяачдын холбоог Аймгийн Морин спорт уяачдын холбооны салбар холбоогоор бүртгэн батламж гардуулсан бөгөөд хамтын ажиллагааны гэрээг үзэглэсэн юм. Мөн нийт уяачдад гишүүний үнэмлэх гардуулах ёслолын ажиллагаа зохион байгуулагдсан бөгөөд Монголын Морин спорт уяачдын холбооны “Уяачийн алдар тэмдэг”-ээр 3 уяачийг шагналаа.

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 68
2 / 3%
3 / 4%
39 / 57%
1 / 1%
23 / 34%