Аймгийн Засаг даргын 2016 оны А/520 захирамжаар сумдын харилцаа хамтын ажиллагааг сайжруулах үүднээс газар тариалан бүхий сумдыг тал хээрийн сумдтай байнгын хамтын ажиллагаатай /шефийн холбоо/ ажиллах шийдвэр гарч бүх сумд хамтран ажиллах гэрээг байгуулсан. Энэ хүрээнд Өндөрширээт, Баянчандмань сумд хамтран ажилладаг бөгөөд газар тариалангийн бүс нутаг болох Баянчандмань сумын үйлдвэрлэл эрхлэгч аж ахуй нэгж байгууллага, иргэдийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа Өндөрширээт суманд зохион байгуулагджээ. Уг үзэсгэлэн худалдаанд төмс хүнсний ногоо, өндөг, оёмол болон гар урлалын бүтээгдэхүүн, монгол гутал, ахуйн хэрэглээний нойтон салфетка , цай зэрэг 30гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн дэлгэгдэж 1.6 сая төгрөгийн борлуулалт хийжээ. Үзэсгэлэн худалдаа зохион байгуулагдсанаар сумдын үйлдвэрлэл эрхлэгчдийн хамтран ажиллах чиглэлийг тодорхойлоход ихээхэн түлхэц болсон байна.