Сумын ИТХурлын дэргэдэх эмэгтэйчүүдийн бүлгээс санаачлан “Эмэгтэйчүүдийн манлайлал” сэдэвт сургалтыг зохион байгуулсан бөгөөд тус сургалтанд дөрвөн багийн 15 эмэгтэй оролцжээ. Энэ үеэр “Эмэгтэйчүүдэд тулгамдаж буй асуудал” сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг зохион байгуулсан бөгөөд хэлэлцүүлгээс гарсан тэдний санал санаачлагыг сумын эмэгтэйчүүдийн бүлгийн 2019 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгахаар шийдвэрлэж, төлөвлөгөөг баталсан байна.