Аймгийн ИТХ-ын
Иргэний танхим Нутгийн удирдлагын ордны сургалтын танхимд “Сайн засаглал ба иргэдийн оролцоо” сэдэвт
хэлэлцүүлэг зохион байгууллаа.
Энэ удаагийн
хэлэлцүүлгээр сайн засаглалыг бэхжүүлэхэд залуучууд , эмэгтэйчүүдийн оролцоо
сэдвээр ярилцав. Хэлэлцүүлгийн зорилго
нь: Ардчилал сайн засаглалын талаар хэлэлцүүлэгт оролцогчдод мэдээлэл хүргэх,
сайн засаглалыг бэхжүүлэхэд эмэгтэйчүүд залуучууд хэрхэн оролцох, тэдний
манлайллын асуудлаар санал бодлоо солилцох боломж олгох , хэлэлцүүлгээс
гаргасан бодит санал санаачлагыг холбогдох байгууллагууд, орон нутгийн
эмэгтэйчүүд, залуучуудад зөвлөмж мэдээлэл болгон хүргэх, тэднийг дамжин
идэвхижүүлэхэд оршиж байв. Хэлэлцүүлэгт орон нутгийн улс төрийн намын дэргэдэх
эмэгтэйчүүд залуучуудын байгууллагын төлөөлөл, Иргэний нийгмийн байгууллагын
эмэгтэйчүүд залуучууд оролцлоо. Хэлэлцүүлгийн үеэр гарсан санал хүсэлтийг нэгтгэн иргэдэд
хандсан уриалга гаргахаар болов.
Энэ удаагийн хэлэлцүүлгийг Либерал
эмэгтэйчүүдийн оюуны сангийн Булган салбартай хамтран зохион байгуулсан ба 2018
оны 37 дах хэлэлцүүлэг амжилттай болж өндөрлөлөө.