Монгол улсын Засгийн газрын 1997 оны 152 дугаар тогтоолоор Дархан сумын нутаг дэвсгэр үнэлгээний 5 бүстэй, газрын суурь үнэ 300 сая төгрөг буюу газар ашиглалтын зориулалтаас хамаарахгүй, нэгэн адил суурь үнэ хэрэглэж байсан билээ.
Харин 2018 оны 182 дугаар тогтоолоор Дархан сумын газар нутаг үнэлгээний 13 бүстэй, газрын суурь үнэ нь гэр бүлийн хэрэгцээний, ХАА-н үйлдвэрлэлийн, ХАА-н бус үйлдвэрлэлийн, худалдаа үйлчилгээний гэсэн газар ашиглалтын зориулалтаас хамаарч харилцан адилгүй шинэчлэгдэн батлагдсан.
Өнөөдөр Дархан сумын ИТХ-ын 7 дахь удаагийн сонгуулийн ээлжит бус 8 дугаар хуралдаанаар Дархан сумын газрын төлбөрийн итгэлцүүр, бүсийн хилийн зааг, хэмжээг тогтоож батлав.
Аймгийн ГХБХБГ, Дархан сумын ЗДТГ-аас хуралдаанд оруулсан газрын төлбөрийн санал хэрхэн батлагдсаныг дараах жишээнээс харж болно. Үүнд: Суурьшлын газар буюу амины орон сууцны, гэр орон сууцны хашааны, гэр бүлийн хэрэгцээний зуслангийн газрын үнэлгээ 1-13 бүст харгалзуулан 1мкв талбайн төлбөрийн хэмжээг 10-240 төгрөгөөр батлуулахаар санал оруулж ирснийг, Төлөөлөгчид олон талаас нь ярилцаж, 10-144 төгрөг болгож батлав. Үүний 90 хувийг төр хариуцах юм.
Мөн иргэдийн аж амьдралд шууд нөлөөлөх худалдаа, нийтийн үйлчилгээний газар, төв, цогцолборын 1мкв газрын төлбөр 1-13 дугаар бүст харгалзуулан 60-200 төгрөгөөр батлуулахаар санал оруулсныг төлөөлөгчид 45-150 төгрөгөөр тогтоож батлав. Харин гадаадын шашны байгууллагын газар, шатахуун түгээх станц болон автомашины гаражийн газрын 1 мкв газрын төлбөрийг зохих хэмжээгээр нэмэгдүүлж батлав.
Өмнө нь 2 удаа хэлэлцүүлэг зохион байгуулж, иргэдээс авсан саналыг тусган хэлэлцүүлж, Дархан сумын газрын төлбөрийн итгэлцүүр, бүсийн хилийн зааг, хэмжээг хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн олонхийн саналаар эцэслэн батлав.
Дархан сумын ИТХ-ын хуралдааны Дархан сумын газрын төлбөрийн итгэлцүүр, бүсийн хилийн зааг, хэмжээг тогтоох тухай тогтоолыг Хууль зүй, дотоод хэргийн яаманд хүргүүлж баталгаажуулан, Дархан сумын нутаг дэвсгэрт 2019 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн хүчин төгөлдөр мөрдөгдөх юм.