ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

ДАРХАН СУМЫН ИТХ-ЫН ЭЭЛЖИТ БУС 8 ДУГААР ХУРАЛДААН БОЛЛОО

2018-11-12

       Монгол улсын Засгийн газрын 1997 оны 152 дугаар тогтоолоор Дархан сумын нутаг дэвсгэр үнэлгээний 5 бүстэй, Газрын суурь үнэ 300 сая төгрөг буюу газар ашиглалтын зориулалтаас хамаарахгүй, нэгэн адил суурь үнэ хэрэглэж байсан. Харин 2018 оны 182 дугаар тогтоолоор Дархан сумын газар нутаг үнэлгээний 13 бүстэй, Газрын суурь үнэ газар ашиглалтын зориулалтаас хамаарч Гэр бүлийн хэрэгцээ, ХАА-н үйлдвэрлэл, ХАА-н бус үйлдвэрлэл, Худалдаа үйлчилгээ гэсэн харилцан адилгүй шинэчлэн батлагдсан.
       Өнөөдөр Дархан сумын ИТХ-ын 7 дахь удаагийн сонгуулийн ээлжит бус 8 дугаар хуралдаанаар  Дархан сумын газрын төлбөрийн итгэлцүүр, бүсийн хилийн зааг, хэмжээг тогтоон батлав.

      Өмнө нь 2 удаа хэлэлцүүлэг зохион байгуулж, иргэдээс авсан саналыг тусган хэлэлцүүлж, хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн олонхийн саналаар баталлаа.
     Дархан сумын ИТХ-ын хуралдааны Дархан сумын газрын төлбөрийн итгэлцүүр, бүсийн хийлийн зааг, хэмжээг тогтоох тухай  тогтоолыг ХЗДХЯаманд хүргүүлж баталгаажуулан, 2019 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн хүчин төгөлдөр мөрдөх юм.

     Сум хөгжүүлэх сангийн хөрөнгийн зарцуулалт, зээлийн ашиглалт, эргэн төлөлтөд хяналт тавих чиг үүрэг бүхий орон тооны бус зөвлөлийн дарга, бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай асуудлыг хэлэлцэж, Засгийн газрын 153 дугаар тогтоолд заасны дагуу  Сум хөгжүүлэх сангийн хөрөнгийн зарцуулалт, зээлийн ашиглалт, эргэн төлөлтөд хяналт тавих чиг үүрэг бүхий орон тооны бус зөвлөлийг сумын ИТХ-ын Тэргүүлэгч ахлахаар заасны дагуу Тэргүүлэгч Д.Жаргалсүрэнгийн нэрийг дэвшүүлснийг  төлөөлөгчдийн 100 хувийн саналаар батлав.  Мөн зөвлөлийн бүрэлдэхүүнд баг бүрээс нэр дэвшүүлж ирүүлсэн гишүүдийг танилцуулж, санал нэгтэйгээр баталлаа.

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 72
2 / 3%
3 / 4%
43 / 60%
1 / 1%
23 / 32%