ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

ДАРХАН СУМЫН 15 ДУГААР БАГИЙН ИРГЭДЭД ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН МЭДЛЭГ ОЛГОХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2018-11-06

Дархан сумын хэмжээнд 2018 оны эхний 9 сарын байдлаар бүртгэгдсэн гэмт хэрэг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 5.5  хувиар өссөн байна. Харин гэр бүлийн хүчирхийллийн улмаас үйлдэгдсэн гэмт хэргийн тоо өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 34-31 болж, 8.8 хувиар буурсан үзүүлэлттэй байна. Гэхдээ үүнд бид тайвширч болохгүй байна. Иргэдийн хууль, эрх зүйн мэдлэг дутмагаас гэмт хэрэг, зөрчилд өртөж байна. Иймд иргэдийнхээ хууль, эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор Дархан сумын ГХУСАЗСЗөвлөлөөс санаачлан Дархан-Уул аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Прокурорын газар, Цагдаагийн газартай хамтран Дархан сумын   1-16, Малчин Өргөө багийн иргэдэд хууль эрх зүйн мэдлэг олгох сургалтыг зохион байгуулж байна. Өнөөдөр сургалтад  15 дугаар багийн 29 иргэн хамрагдлаа. Сургалтаар тухайн багууд дээр үйлдэгдсэн гэмт хэргийн шалтгаан нөхцөлд дүгнэлт хийж, мэдээллийг 15 дугаар багийн хэсгийн байцаагч Ж.Бат-Эрдэнэ хийсэн бол, Гэр бүлийн хүчирхийллийн тухай хууль, Хүүхдийн эрхийн тухай хууль, Хүүхэд хамгааллын тухай хуулиудын талаар ГБХЗХГ-ын хүүхдийн хөгжил, оролцооны мэргэжилтэн Б.Дулам  мэдээлэл хийлээ.
Иргэд өөрсдийн багт болон хувийнхаа амьдралд тулгарч буй асуудлуудаа нээлттэй асууж, мэргэжлийн хүмүүсээс мэдээ мэдээлэл, зөвлөгөө авч, санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байв. /мэдээллийг хавсаргав/

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 72
2 / 3%
3 / 4%
43 / 60%
1 / 1%
23 / 32%