11 дүгээр сарын 3-наас 5-ны өдрүүдэд Төв аймагт гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль зохион байгуулагдаж байна. Энэ хүрээнд гамшгийн үеийн нөхцөлд тохируулан бодит байдалд тулгуурласан дадлага сургууль зохион байгуулагдсаар байна. 11-р сарын 05-ны өглөө 9:00 цагт гамшгаас хамгаалах зарлан мэдээлэх дуут дохио дуугарснаар Зуунмод сумын 6 багийн 10900 гаруй иргэд Номтын аманд байрлах аюулгүйн бүсэд очиж, ОБЕГ-ын дэд дарга, хурандаа, гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн удирдагч Б.Ууганбаярын удирдлага дор гамшгаас хамгаалах анхан шатны дадлага сургуульд хамрагдсан юм.