ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

ГАМШГААС ХАМГААЛАХ ИЖ БҮРЭН СУРГУУЛЬ ЭХЭЛЛЭЭ

2018-11-05

Төв аймгийн Зуунмод суманд 11 дүгээр сарын 3-ны өглөө 06:20 цагт зарлан мэдээллийн дуут дохио дуугарснаар гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль албан ёсоор эхэллээ. Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн нээлтэнд УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Монгол улсын Шадар сайд Ө.Энхтүвшин, ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал, ОБЕГ-ын дэд дарга, хурандаа, гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн удирдагч Б.Ууганбаяр, Аймгийн ИТХ-ын дарга Ц.Энхбат, Аймгийн Засаг дарга бөгөөд Онцгой комиссын дарга Ж.Батжаргал, ОБГ-ын дарга хурандаа Н.Төмөрбаатар, МУ-ын шадар сайдын ажлын албаны дарга Л.Саянаа нар оролцлоо. Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн эхэнд 480 хүний бүрэлдэхүүнтэй жагсаалын үзлэг, бэлэн байдлыг шалгав. Үүний дараа Монгол улсын шадар сайд Ө.Энхтүвшингээр ахлуулсан ажлын хэсэгт ОБЕГ-ын дэд дарга, хурандаа, сургуулийн удирдлагч Б.Ууганбаяр аймгийн удирдлагын байр, бүтэц, зохион байгуулалтыг танилцуулсан бол Аймгийн Засаг дарга Ж.Батжаргал Төв аймгийн хэмжээнд сүүлийн арван жилд тохиолдсон аюул ослын нөхцөл байдал, өвөлжилтийн нөхцөл байдлын талаарх мэдээллийг өглөө. 
Энэ үед ОБЕГ-аас нэгдүгээр цагийн байдал өгөгдсөн. “Бүх Шатны нутгийн захиргааны байгууллага, гамшгаас хамгаалах орон нутгийн албад, мэргэжлийн анги, хуулийн этгээд, төрийн бус байгууллагын гамшгаас хамгаалах төлөвлөлт, бэлэн байдал, тэдгээрийн харилцан ажиллагаа” сэдвийн хүрээнд хүчтэй газар хөдлөлтийн улмаас нуранги үүсч, эрэн хайх аврах ажиллагаа, хүчтэй цасан болон шороон шуурга, хүний болон мал, амьтны гоц халдварт өвчний нөхцөл байдлыг үнэлэх цагийн байдлын өгөгдлийн дагуу ажиллах чиглэл өгөгдсөн юм. 
Энэ хүрээнд УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Монгол улсын Шадар сайд Ө.Энхтүвшин, ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал тэргүүтэй албаныхан газар хөдлөлтийн аюулд өртсөн хүмүүсийг эрэн хайх, аврах, эмнэлгийн болон хүмүүнлэгийн тусламж үзүүлэх мэргэжлийн ангийн тактикийн үзүүлэх сургууль болон нэрвэгдэгсдэд эрүүл мэндийн тусламж үзүүлэх хүн эмнэлгийн хээрийн эмнэлэг, малын гоц халдварт өвчинтэй тэмцэх мал эмнэлгийн албаны хээрийн эмнэлгийн үйл ажиллагаатай танилцана.

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 68
2 / 3%
3 / 4%
39 / 57%
1 / 1%
23 / 34%