ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

Борнуур сумын сум сурталчлах өдөрлөг аймгийн төвд зохион байгуулагдлаа

2018-10-29

Аймгийн Засаг даргын 2016-2020 оны Үйл ажиллагааны хөтөлбөр, 2018 онд Эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлд тусгагдсан жилдээ 2 сумын өдөрлөгийг аймагт зохион байгуулах зорилтын хүрээнд Борнуур сумын өдөрлөг Зуунмод суманд зохион байгуулагдлаа. Төв аймгийн Борнуур сум нь хуучнаар Түшээт хан аймгийн Баатар ван Наваан юндэнгийн хошуунд харъяалагдах бөгөөд 1938 онд Баян-Өлзийт сумыг байгуулж 1959 оны улсын бага хурлын Тэргүүлэгчдийн зарлигаар Баян-Өлзийт сумыг Борнуур сум болгосон түүхтэй. Өгөөмөр, Мандал, Бичигт, Нарт гэсэн 4 багтай. Нийт 1387 өрхийн 4825 хүн амьдардаг томоохон сумдын нэг юм. Сум сурталчилах өдөрлөгийн хүрээнд тус сумаас өрхийн болон жижиг дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдийнхээ үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээр үзэсгэлэн худалдаа зохион байгуулахаас гадна хамтран ажилладаг “Сүү” ХК-ийн бүтээгдэхүүнийг үйлдвэрийн үнээр Зуунмод сумын иргэдэд борлуулсан юм. Мөн суманд үйл ажиллагаа явуулдаг төрийн байгууллагуудаас өөрсдийн мэдээлэл, онцлогийг харуулсан үзэсгэлэнг гаргасан бөгөөд тус сумаас төрөн гарсан урлаг соёлын алдартнуудын тоглолтыг “Монгол туургатан” театр зохион байгууллаа.

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 68
2 / 3%
3 / 4%
39 / 57%
1 / 1%
23 / 34%