ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

ДАРХАН СУМЫН ИТХ-ЫН ЭЭЛЖИТ БУС 8 ДУГААР ХУРАЛДААНЫГ ЗАРЛАЛАА

2018-10-25

              Тэргүүлэгчдийн хуралдаанаар Дархан сумын ИТХ-ын 7 дахь удаагийн сонгуулийн ээлжит бус 8 дугаар хуралдааныг 2018 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 09.00 цагт сумын хуралдааны танхимд хуралдуулж 1. Монгол улсын Засгийн газрын 2018 оны 182 дугаар тогтоолоор батлагдсан газрын үнэлгээний тойрог, зэрэглэл /бүс/, суурь үнэлгээний итгэлцүүр, төлбөрийн бүсийн хил, зааг, хэмжээг батлах тухай. 2. Сум хөгжүүлэх сангийн хөрөнгийн зарцуулалт, зээлийн ашиглалт, эргэн төлөлтөд хяналт тавих чиг үүрэг бүхий орон тооны бус зөвлөлийн дарга, бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай асуудлуудыг хэлэлцэхээр тогтож, илтгэл, илтгэгчийг батлав.
               Мөн Тэргүүлэгчдийн хуралдаанаар:
1.    Сум хөгжүүлэх сангийн хөрөнгийн зарцуулалт, зээлийн ашиглалт, эргэн төлөлтөд хяналт тавих чиг үүрэг бүхий орон тооны бус зөвлөлийн даргад нэр дэвшүүлэх тухай,
2.    Сумын ИТХ-ын дотоод журамд өөрчлөлт оруулах тухай,
3.    Төрийн дээд шагналд нэр дэвшүүлэх тухай асуудлуудыг хэлэлцлээ.
Хэлэлцсэн асуудлуудтай холбогдуулан Тэргүүлэгчид асуулт тавьж, хариулт авч, санал бодлоо илэрхийлсэн бөгөөд санал хурааж олонхын саналаар шийдвэрлэв.
              Засгийн газрын 153 дугаар тогтоолд заасны дагуу  Сум хөгжүүлэх сангийн хөрөнгийн зарцуулалт, зээлийн ашиглалт, эргэн төлөлтөд хяналт тавих чиг үүрэг бүхий орон тооны бус зөвлөлийг сумын ИТХ-ын Тэргүүлэгч ахлахаар заасны дагуу Тэргүүлэгч Д.Жаргалсүрэнгийн нэрийг дэвшүүлэв. Мөн энэ зөвлөлийн бүрэлдэхүүнд баг бүрээс сонгогдсон гишүүд бүрэн ажиллаж буй эсэх талаар багийн ИНХ-тай холбогдож, орон гарсан гишүүд байвал тэдгээрийг нөхөн нэр дэвшүүлэх үүргийг ажлын албанд өглөө.
             Дархан сумын ИТХ-ын дотоод журам нь сумын ИТХ-ын ажлын албаны ажилтнууд, сумын ИТХ-ын төлөөлөгчид, багийн ИНХ-ын дарга нарт нэгэн адил үйлчлэхээр болсон байна.
             Төрийн дээд шагналд нэр дэвшүүлж ирүүлсэн 21 хүний материалтай танилцаж, хэлэлцсэн юм. Үүнд: “Цэргийн гавъяаны улаан тугийн одон” - 1, “Алтан гадас” одон - 10, “Хөдөлмөрийн хүндэт” медаль - 10  хүнийг тус тус шагнуулахаар байгууллага, хамт олон нь дэмжин ирүүлснийг Тэргүүлэгчид санал нэгтэйгээр аймгийн Засаг даргад уламжлахаар тогтлоо.

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 74
2 / 3%
3 / 4%
44 / 59%
1 / 1%
24 / 32%