Булган аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар
зөвлөл, иргэний
танхим, аймгийн Цагдаагийн газартай хамтран “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргээс
урьдчилан сэргийлэх арга зам” сэдэвт хэлэлцүүлгийг /2018.10.19/ зохион байгууллаа.
Монгол улсад үйлдэгдэж буй гэмт хэрэг жил ирэх тусам өсөж, тэр
дундаа бусдын эд зүйлийг хулгайлах, бусдын биед гэмтэл учруулах, залилан мэхлэх
гэмт хэргүүд дийлэнх хувийг эзэлж байгаатай холбогдуулж тодорхой төрлийн гэмт
хэргээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох гаралтыг бууруулах чиглэлээр дан
ганц цагдаагийн байгууллага бус энэ ажилд төрийн болон төрийн бус байгууллага,
иргэдийн тусламж дэмжлэгийг авах, хамтран ажиллах, хамтын ажиллагааг
эрчимжүүлэх зорилгоор уг хэлэлцүүлгийг зохион байгуулсан бөгөөд хэлэлцүүлэгт аймгийн ГХУСАЗЗСалбар зөвлөл, Хууль эрхзүйн хэлтэс, ИТХ-ын дэргэдэх иргэний зөвлөл, Цагдаагийн газар, Хэрэг бүртгэх алба, Нийтийн хэв журам хамгаалах
тасаг, Мэргэжлийн хяналтын газар, Прокурорын газар, Булган аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн шүүх, БСУГазар, Ерөнхий боловсролын сургуулийн нийгмийн ажилтнууд, архи
согтууруулах ундаагаар үйлчлэх тусгай зөвшөөрөл бүхий хувийн хэвшлийн ААНБ-уудын
захиралууд зэрэг нийгмийн салбар бүрийн төлөөллүүд оролцож, Хүний эрүүл мэндийн
халдашгүй байдлын эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай мэдээ
мэдээлэлтэй танилцаж, санал бодлоо илэрхийллээ.
Хэлэлцүүлэгт
оролцогчдод “Хүний эрүүл мэндийн
халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг, түүний гаралт, өнөөгийн байдал, цаашид анхаарах асуудал” сэдвээр Аймгийн Цагдаагийн газрын Хэрэг бүртгэх тасгийн дарга цагдаагийн дэд хурандаа Б.Мөнхжаргал , “Эрүүгийн хуулийн 11-р зүйлд заасан гэмт
хэрэгт эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахад анхаарах асуудал” сэдвээр Аймгийн Прокурорын газрын орлогч прокурор Ж.Болорпүрэв, “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн гаралт,
шүүхээр шийдвэрлэсэн талаар статисик тоон мэдээлэл” Сум дундын Эрүүг иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Уранчимэг “Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхэд хамгаалал” Аймгийн Гэр бүл,
хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын мэргэжилтэн Оюунзаяа, “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг, түүнээс
урьдчилан сэргийлэхэд ШША-ны оролцоо” сэдвээр
ШШАлбаны шинжээч эмч цагдаагийн дэслэгч О.Нансалмаа, Согтууруулах ундааны
үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээнд тавих хяналт шалгалт ба нахаарах асуудлууд
сэдвээр МХГ-ын ЭМБХХХ-ийн дарга Т.Золбоо, “Хорт зуршлаас татгалзахад төрийн
албан хаагчдын манлайлал” сэдвээр хууль эрх зүйн хэлтсийн мэргэжилтэн
Ж.Оюунгэрэл, “Согтууруулах ундаа хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх нь”
сэдвээр ЭМГ-ын дарга С.Нарантуяа, “Гэр бүлийн хүчирхийллийн өнөөгийн нөхцөл
байдал цаашид анхаарах асуудал” сэдвээр Цагдаагийн газрын мэргэжилтэн Оюунгэрэл
нар тус тус танилцууллаа.
Энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох,
гаралтыг бууруулах чиглэлээр дан ганц Цагдаагийн байгууллага бус аймаг, сумдын
гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөл, засаг захиргааны болон иргэний
нийгмийн байгууллага, удирдлагууд, тэдгээрийн хамтарсан баг, сууц өмчлөгчдийн
холбоо зэрэг төрийн болон төрийн бус байгууллагууд онцгой анхаарч цаашид үр
дүнтэй хамтран ажиллах шаардлагатай байна.
Иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх үүднээс хууль сурталчлах
ажлыг тогтмол зохион байгуулах, согтууруулах ундааны хэрэглээг багасгах,
хязгаарлах, аж ахуй нэгж, байгууллага, иргэд оршин суух газрын хяналтын
камержуулалтыг нэмэгдүүлэх, хууль бусаар архи, согтууруулах ундаа худалдан
борлуулдаг дэлгүүр, хувь иргэдэд тавих хяналт шалгалтыг эрчимжүүлэх, чангатгах,
энэ төрлийн гэмт хэрэгт оногдуулах ял, эрүүгийн хариуцлага болон хор уршгийг
иргэдэд таниулах үүднээс нээлттэй шүүх хурлыг тодорхой үе шаттайгаар зохион
байгуулах зэрэг саналыг дэвшүүллээ.
Ерөнхийдөө төрийн байгууллагуудаас тавьж буй мэдээллүүдээс хүний
эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг нь архидалт, ажилгүйдэл,
ядуурал, хуулийн хэрэгжилт, хяналт, нийгмийн сэтгэл зүй, оюуны хоосрол,
хандлага төлөвшлийн доройтол зэрэг шалтгаануудаас үүдэлтэй гэдэг нь тодорхой
харагдаж байгаа юм.