Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит 14 дүгээр хуралдаан өнөөдөр аймгийн ЗДТГ-ын "Соёмбо" танхимд хуралдлаа.
Тус хуралдаанаар:-
1.Аймгийн ИТХ-ын ээлжит 11 дүгээр хуралдааны тов тогтоож хэлэлцэх асуудал батлах тухай
2.Ерөнхий хяналтын сонсгол зохион байгуулах тов өөрчлөх тухай
3.Хог хаягдлын менежментийг сайжруулах хөтөлбөр, төлөвлөгөөний хэрэгжилт,
4.Цөлжилттэй тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх 2-р үе шатны төлөвлөгөөний хэрэгжилт
5.Түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуул хийх хүсэлтэд санал уламжлах тухай
6.Аж ахуй нэгж байгууллагатай нийгмийн хариуцлагын гэрээ байгуулж буй байдал, үр дүн сэдэвт гүйцэтгэлийн Аудитын тайлан
7. Төрийн дээд одон медальд уламжлах тухай зэрэг нийт 7 асуудал хэлэлцэж 4 тогтоол батлан хуралдааны тэмдэглэлээр 2 үүрэг өгөв.
Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 14 дүгээр хуралдаанаар аймгийн ИТХ-ын ээлжит 11 дүгээр хуралдааныг 2018 оны 12 дугаар сарын 04-ны өдрийн "Мягмар" гарагт хуралдуулахаар тогтов.
"Ашигт малтмалын тухай хууль", "Аймгийн уул уурхай, эрдэс баялгийн талаар баримтлах бодлогын хэрэгжилт" сэдвээр хийх Ерөнхий хяналтын сонсголыг аймгийн хэмжээнд хамшгаас хамгаалах бэлэн байдлын иж бүрэн сургуулийн бэлтгэл хангах онц байдал зарлагдсантай холбогдуулан 11 дүгээр сарын 14-ний өдрийн "Лхагва" гарагт зохион байгуулахаар хойшлууллаа.