ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

Өндөрширээт суманд мянгат малчдын зөвлөгөөн зохион байгуулагджээ

2018-10-23

Төв аймгийн Өндөрширээт сумын Мянгат малчдын зөвлөгөөн 10 дугаар сарын 17-ний өдөр зохион байгуулагдсан бөгөөд 45 мянгат малчин оролцож, санал бодлоо солилцож тулгамдсан асуудлаа ярилцжээ. Тус зөвлөгөөнд Сумын Засаг дарга Ц.Болдбаатар, урилгаар ХААИСургуулийн зөвлөх профессор доктор, Н.Сүхээ нар оролцож бэлчээрийн ургамлын тухай ойлголт, малын үржил шим, чанар байдалд хэрхэн анхаарах тухай лекцэндээ “Бидний эрхэлдэг бэлчээрийн мал аж ахуйн гол нууц нь өвөг дээдэс маань дөрвөн улирлын болон отрын бэлчээртэй үүнийгээ сэлгэж ашигладаг байсанд оршдог. Ингэж чадсанаар байгалийн тэнцвэрийг хадгалж цас зуд,гамшгаас мал сүргээ авч гарч байсан учир малчид бид бие биенийхээ бэлчээрийг хүндэтгэж хамгаалах нь зүйтэй. Өмчийн харилцаанд шилжсэнээр малын тоо өсөж, сүргийн бүтэц алдагдаж, бэлчээрийн даац хэтрэх, ургамлын төрөл зүйл цөөрч ган зудын давтамж ихсэж, гол горхи, булаг шанд ширгэх, хуурайшилт ихсэх гэх мэт эрсдлүүд ар араасаа гарсаар байна гэдгийг онцолсон байна. Мянгат малчдын зөвлөгөөнөөс нийт малчид, ард иргэддээ дараах уриалгыг гаргажээ. Үүнд: – Малын чанарт онцгой анхаарах – Бэлчээрийг сэлгэж ашигладаг хуучин уламжлалаа баримтлах – Талхлагдсан бэлчээрийг өнжөөх, сэргээх, бэлчээрийн ургамалыг сэргээх – Хадлангийн талбай болон өвөлжөө бууцныхаа орчимд газар хашиж хамгаалах, олон наст ургамалын үр цацах – Малчид газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд идэвхитэй оролцох – Хуучин уламжлал заншлаа сэргээх, тахилгатай овоо шүтээнээ тахих, хүрээлэн буй орчноо хамгаалах – Өвөлжөө бууцны ойр орчмын гар худгийг амрааж бэлчээрээ хамгаалах – Бэлчээр талхалдаг үлийн цагаан оготоно болон мэрэгч амьтадтай малчид өөрсдийн боломж бололцоогоор аж ахуйн хүрээнд тэмцэх.

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 68
2 / 3%
3 / 4%
39 / 57%
1 / 1%
23 / 34%