ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

Төрийн жинхэнэ албан тушаалын мэргэшлийн шалгалтыг зохион байгууллаа

2018-10-22

Төв аймгийн нутгийн захиргааны зарим байгууллагуудад гарсан Төрийн жинхэнэ албан тушаалын нийт 29 /дэс 4, туслах 25/ сул орон тоог мэргэшлийн шалгалтаар нөхөх ажиллагааг 2018 оны 10 дугаар сарын 15-18-ны өдрүүдэд амжилттай зохион байгууллаа.

Төрийн албаны мэргэшлийн шалгалт явуулах салбар комиссыг аймаг дахь ТАЗСЗ-ийн 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 33 дугаар тогтоолоор 5 хүний бүрэлдэхүүнтэй байгуулж, бүртгэл, сорил, ярилцлагын шалгалтын хэвийн үйл ажиллагааг хангахад удирдах болон гүйцэтгэх албан тушаалын 7 албан хаагч ажиллав.

Шалгалтын бүртгэлийг 2018 оны 10 дугаар сарын 15, 16-ны өдрүүдэд явуулахад нийт 63 иргэн /дэс түшмэл 18, туслах түшмэл 45/ бүртгэлд хамрагдсан.

Салбар зөвлөл, Төрийн албаны мэргэшлийн шалгалтыг зохион байгуулах Салбар комиссоос 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 14:00 цагт мэргэшлийн шалгалтад оролцохоор бүртгүүлсэн 25 /39.68%/ иргэнд шалгалтын зохион байгуулалт, анхаарах асуудлын талаар зааварчилгаа өгч, шалгалтад орох хуваарийг Төв аймгийн www.tov.gov.mn  цахим хуудасны ТАЗСЗ цэсд байршуулсан.

Ерөнхий мэдлэгийн түвшин тогтоох шалгалтыг 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 3 ээлжээр авсан бөгөөд нийт бүртгүүлсэн 63 иргэн 100% шалгалтад орлоо. 

Сорилын шалгалтын дүнгээр бүртгүүлсэн 63 иргэнээс 14 иргэн тэнцэж дараагийн шатны Ур чадварын түвшин тогтоох Монгол хэлбичиг болон албан хэрэгт хөтлөлтийн шалгалтад ороход 2 иргэн тэнцээгүйн улмаас шалгалтыг цаашид үргэлжлүүлэх боломжгүй болов.

Цахим шалгалтууд /Сорил, Монгол Хэлбичиг болон албан хэрэг хөтлөлт, Мэдээллийн технологи/-ын дүнгийн үзүүлэлтээр 12 иргэн ярилцлагын шалгалтад орох эрхтэй болж, мөн өдрийн 14:00-16:30 цагийн хооронд шалгуулахад нийлбэр дүнгээр 60-аас дээш оноог 11 иргэн авч төрийн жинхэнэ албанд анх орох иргэний мэргэшлийн шалгалтад тэнцлээ.

Шалгалтын үр дүнгээр нийт зарлагдсан 29 ажлын байрны 9 буюу 31.03 хувь нь нөхөгдөх боломжтой байна.

Шалгалтын үйл ажиллагааны ил тод, нээлттэй байдлыг хангах, бүртгүүлэгчид бусаддаа хяналт тавих боломжийг хангах зорилгоор шалгалтын үйл явцыг бүртгүүлэгчдэд, Монгол Улсын Төрийн албаны зөвлөл, 27 сумын интернет мэдээллийн төв, аймгийн Нэгдсэн үйлчилгээ, хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албаар шууд дамжуулан ажилласан.

Шалгалтын дүнгээр иргэн бүртгүүлээгүй болон тэнцээгүй улмаас сул үлдсэн 20 ажлын байрыг нөөцөөс нөхөх, улмаар төрийн албаны мэргэшлийн шалгалтаар нөхөх саналыг Төв комисст хүргүүллээ.

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 68
2 / 3%
3 / 4%
39 / 57%
1 / 1%
23 / 34%