Энэ жилийн тэмцээн “Цахим ертөнц дэх хүүхдийн эрх” сэдвийн хүрээнд зохион байгуулагдаж байгаа бөгөөд өнөөдөр Зуунмод сумын бүсийн шалгаруулалт болж Жаргалант, Борнуур, Сүмбэр, Баянчандмань, Батсүмбэр, Зуунмод сумдын баг оролцож, багууд ур чадвар, бүтээлч сэтгэхүй, авхаалж самбаагаа сорин өрсөлдсөнөөс Баянчандмань сумын Соёмбо баг тэргүүлж, Борнуур сумын Фемида баг удааллаа.
Өнөөдөр мөн Лүн сумын бүсийн шалгаруулалт болж Угтаалцайдам, Заамар, Цээл, Баянхангай, Аргалант, Баянцогт сумдын баг оролцож, багууд ур чадвар, бүтээлч сэтгэхүй, авхаалж самбаагаа сорин өрсөлдсөнөөс Заамар сумын Ялалт баг тэргүүлж, Баянцогт сумын Легро баг удааллаа.
Уг тэмцээний зорилго нь мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хууль, Эрүүгийн хууль, Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтуудын хүрээнд Цахим ертөнц дэх хүүхдийн эрх, үе тэнгийнхний дарамт, сургуулийн орчинд байдал ямар байна, түүнээс гарах гарцыг тодорхойлох, иргэдэд сурталчлах, хуулийн хүрээнд олж авсан мэдлэгээ үе тэнгийн найз нөхөддөө түгээн дэлгэрүүлэх, эрх нь зөрчигдсөн хүүхдэд зөвлөгөө, тусламж үзүүлэх чадвар эзэмшүүлэхэд чиглэгдэж байгаа аж.
Хуулиа дээдлье-2018 тэмцээний хүрээнд сумдыг 4 бүс болгон Эрдэнэ, Эрдэнэсант, Зуунмод, Лүн сумдад төвлөрүүлэн зохион байгуулж байгаа бөгөөд маргааш буюу 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Эрдэнэ, Эрдэнэсант сумын бүсийн шалгаруулалт зохион байгуулагдана.