ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

“Таны эрүүл мэнд-Таны гарт” сарын аяны хаалтын өдөрлөгийг зохион байгууллаа

2018-10-22

2008 онд НҮБ-ын Ерөнхий ассемблейгаас жил бүрийн аравдугаар сарын 15-ны өдрийг “Дэлхийн гар угаах өдөр” хэмээн тунхагласан бөгөөд дэлхийн 70 гаруй оронд тэмдэглэдэг аж. Энэ өдрийг угтаж Аймгийн Засаг даргын 2017 оны есдүгээр сарын 18-ны өдрийн А/530 тоот захирамжаар батлагдсан “Таны эрүүл мэнд-Таны гарт” сарын аяныг өрнүүлсэн. Гар угаах орчин нөхцлийг сайжруулах, нэмэгдүүлэх, гэр бүлийн гишүүн бүр гараа тогтмол зөв угааснаар халдварт өвчлөлийг бууруулах шинжлэх ухааны үндэслэлтэй, үр нөлөө сайтай, зардал багатай гэдгийг таниулахад аяны зорилго оршиж байгаа юм. 

9 дүгээр сарын байдлаар аймгийн хэмжээнд бүртгэгдсэн нийт халдварт өвчин өнгөрсөн оны мөн үеийнхээс 10 мянган хүн амд 16.2 промиллээр буурсан, томуу томуу төст өвчний тохиолдол өмнөх оны мөн үетэй харьцуулахад 277 тохиолдлоор буурсан үзүүлэлттэй байна. “Дэлхийн гар угаах өдөр”-тэй хамтатган Аймгийн хэмжээнд хэрэгжсэн “Таны эрүүл мэнд-Таны гарт” сарын аяны хаалтын өдөрлөгийг зохион байгууллаа. Өдөрлөгт Аймгийн Засаг даргын орлогч Ч.Сарангэрэл, ЭМГазрын дарга Мөнхтуяа, Ерөнхий боловсролын сургууль, сургуулийн өмнөх боловсролын багш нар, сурагчид оролцсон юм. 

Аяны хүрээнд албан байгууллага, ЕБСургууль, цэцэрлэг гэсэн чиглэлээр тодорхой ажлуудыг зохион байгуулж, болзолт уралдаан зарласан бөгөөд хаалтын өдөрлөгийн үеэр шилдгүүдийг тодрууллаа. ЕБС-ийн ахлах ангийн сурагчдын дунд зохион байгуулсан “Цэвэр гар-Эрүүл амьдралын жор” сэдэвт уралдаанд V сургуулийн 11а анги, дунд ангийн сурагчдын дунд гар угаах дарааллаар флаш моб бүжгийн уралдаан зарлаж 12 ангийн 300 гаруй хүүхэд оролцсоноос Хүмүүн цогцолбор сургуулийн 9г анги, бага ангийн сурагчдын дунд зохион байгуулагдсан гар угаах орчин бүрдүүлэх болзолт уралдаанд IV сургуулийн 4а анги тэргүүлсэн бол шилдэг цэцэрлэгээр “Хүмүүн” цэцэрлэг шалгарсан юм. 

Гар угаах дадлыг эзэмшиж, гараа тогтмол, зөв угааж хэвшсэнээр амьсгалын замын халдварт өвчнөөс 55 хувь, гэдэсний халдвар, суулгалт өвчнөөс 40 хүртэл хувиар сэргийлэх боломжтой юм.

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 68
2 / 3%
3 / 4%
39 / 57%
1 / 1%
23 / 34%