ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

СУМЫН ИТХ-ЫН ЭЭЛЖИТ 10 ДУГААР ХУРАЛДААН 2018 ОНЫ 10 ДУГААР САРЫН 19-НЫ ӨДӨР ХУРАЛДЛАА

Сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит 10 дугаар хуралдаан 2018 оны 10 дугаар сарын 19-ны өдөр болж дараах асуудлыг хэлэлцлээ.

1. Хонгор сумын 2018 оны тодотгосон төсөв батлах тухай    

Сумын татварын улсын байцаагч, татварын орон тооны бус байцаагч, Байгаль орчны улсын байцаагч,цагдаагийн хэсэг зэрэг хууль хяналтын чиглэлийн албан хаагч нарын ажлын үр дүнгээр Орон нутгийн төсвийн орлого төлөвлөгөөнөөс давуулан биелүүлснээр орон нутгийн төсвийн орлогыг нэмэгдүүлэн батлах нөхцөл бүрдэж дараах хөрөнгө оруулалтын ажилд зарцуулахаар боллоо.

Хийгдэх ажил

Ашиг хүртэгч

Хугацаа

Дүн

1

ЗДТГ-ын граашийн дээвэр болон сангийн засвар

6 машин

2018 он

9,500,000,0

2

Залуучууд болон Ахмадын төсөл хөтөлбөр

790 хүн

2018 он

3,000,000.0

3

Иргэдийн чөлөөт цагийн төвийн засвар /резинин шалтай болгох /

2599 хүн

2018 он 

36,835,045.0

4

Сумын төвийн талбайг шинээр хашаажуулах материалын зардал /сумын өнгө үзэмжийг сайжруулах/

860 хүн

2018 он

36,164,955.0

5

Иргэдийн чөлөөт цагийн нэгдсэн төвд тоног төхөөрөмж худалдан авах

2599 хүн

2018 он

11,000,000.0

Орон нутгийн хөгжлийн сангийн хэмнэгдсэн хөрөнгөөр 1,3 дугаар багийн үерийн далангийн зураг төсөв, сумын цэцэрлэгт хүрээлэнгийн тохижилтын зураг төсөв хийхэд зарцуулахаар боллоо.

Мөн Захиргааны ерөнхий хуулийн дагуу хүчингүй болгох болон дахин боловсруулж байгаа хэм хэмжээ тогтоосон актуудын урьдчилсан танилцуулга сонсож дахин судалж, боловсруулан хуралдаанд оруулахыг ЗДТГазарт үүрэг болголоо. Өвөлжилтийн бэлтгэл ажлын талаарх мэдээлэл сонсож ИТХурлаас зөвлөгөө өглөө.

 

 

 

 

 

 

 

 

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 72
2 / 3%
3 / 4%
43 / 60%
1 / 1%
23 / 32%