ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

Уран илтгэлийн тэмцээн зохион байгуулагдана.

2018-10-19

Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын ивээл дор өөртэй итгэлтэй, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж чадах шилдэг залуучуудыг урамшуулан дэмжих замаар залуу үеийхний ухамсар эх оронч үзлийг төлөвшүүлэн хөгжүүлэхэд бодит хувь нэмэр оруулах, орон нутгийн оюутан залуусын анхаарлыг төрөлх нутгийнхаа хөгжил дэвшилд хандуулж, хөгжлийн жорыг хамтдаа тодорхойлох зорилгоор "Орон нутгийн хөгжилд залуучуудын оролцоо" сэдэвт уран илтгэлийн тэмцээнийг аймгийн ИТХ, аймгийн Гэр бүл хүүхэд Залуучуудын хөгжлийн газар, Аймгийн Залуучуудын хөгжлийн төв хамтран 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр "Хүүхэд залуучуудын ордон"-д зохион байгуулна. 
Тус уран илтгэлийн тэмцээнд: 
-Мөрөөдөлд хүрэх зам
-Амжилт ба цаг хугацаа
-20 жилийн дараах Төв аймаг
-Дэлхий ээжийн хүүхдүүд
-Бид нэг үе тэнгийхэн
-Өвөг дээдсийн захиас гэсэн дэд сэдвүүдээр илтгэл тавигдах бөгөөд 15-35 насны аймгийн харъяат залуучууд оролцоно.
Уран илтгэлийн тэмцээнд оролцогчдын илтгэлийг 10-р сарын 20-ны 18 цаг хүртэл аймгийн ИТХ-ын Ажлын алба, ГБХЗХГ-ын дэргэдэх Залуучууд хөгжлийн төвийн байранд хүлээн авна.

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 68
2 / 3%
3 / 4%
39 / 57%
1 / 1%
23 / 34%