ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

?“ОРОН НУТГИЙН ЗАМ-ХӨДӨЛГӨӨНИЙ СОЁЛ” АЯНЫГ УЛС ОРОН ДАЯАР НЭГЭН ЗЭРЭГ ЭХЭЛЛЭЭ?

2018-06-25

?“ОРОН НУТГИЙН ЗАМ-ХӨДӨЛГӨӨНИЙ СОЁЛ” АЯНЫГ УЛС ОРОН ДАЯАР НЭГЭН ЗЭРЭГ ЭХЭЛЛЭЭ?

Та хайртай гэр бүл, найз нөхөд, хамт олноороо Монгол улсынхаа үзэсгэлэнт газар нутгаар амарч, аялахаар төлөвлөж байна уу. Тэгвэл мэргэжлийн байгууллагуудаас хөдөө, орон нутгийн замд зорчихдоо хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж, замын хөдөлгөөний дүрмээ баримтлан хөдөлгөөнд оролцохыг уриаллаа.

Өөрөөр хэлбэл орон нутгийн замд зам тээврийн осол, хэрэг, түүнээс үүдэлтэй нас баралт, гэмтлийг багасгах, урьдчилан сэргийлэх зорилгоор 4 сарын хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулж буй “ОРОН НУТГИЙН ЗАМ-ХӨДӨЛГӨӨНИЙ СОЁЛ” аяны нээлтийн өдөрлөгийг өнөөдөр Драгон авто вокзалд зохион байгууллаа.

Тус аяныг ХЗДХЯ, МУ-д Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, ЦЕГ, НҮБ-ын Хүүхдийн сан, Замын цагдаагийн алба болон НЭМҮТ, Улаан загалмайн нийгэмлэг, авто машин сонирхогч залуус, клубууд хамтран “ОСОЛГҮЙ ОРОН НУТГИЙН ЗАМ” уриан дор 2 дахь жилдээ зохион байгуулж байна.

“Орон нутгийн зам-Хөдөлгөөний соёл” аяныг нээж МУ-д Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн ажлын албаны дарга Л.Нямгэрэл хэлэхдээ “Жил бүр 6 сараас 10 дугаар сарын хооронд амралт, аялал зугаалгын цаг эхэлж, иргэд хайртай гэр бүлийнхээ хамтаар хөдөө, орон нутгийг ихээр зорьдог. Энэ үед орон нутгийн замд гарах осол, хэрэг нэмэгдэх хандлагатай байдаг. Иймд гарч болзошгүй осол, хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор холбогдох байгууллагууд хамтран өнөөдрөөс эхлэн 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл энэхүү аяныг зохион байгуулж байна. Аяны хүрээнд бид урьдчилан сэргийлэх олон төрлийн ажил, арга хэмжээ, хяналт шалгалтыг зохион байгуулахаар төлөвлөж байгаа ч иргэдийн үүрэг оролцоо маш чухал юм. Жолооч та хөдөлгөөнд оролцохдоо хайртай хүмүүсийнхээ амь насыг атгаж яваа гэдгээ байнга санаж, Замын хөдөлгөөний дүрмээ баримталж хөдөлгөөнд оролцоорой” гэдгийг онцоллоо.

Нээлтийн үйл ажиллагаанд иргэд, олон нийтэд зориулсан олон төрлийн сургалт, арга хэмжээ, үзэсгэлэн явагдлаа. Тухайлбал:
1. АТҮТ-өөс хот хоорондын зорчигч тээврийн үйлчилгээ үзүүлж байгаа тээврийн хэрэгслийн хурд, маршрутыг GPS системээр хянаж байгаа талаар, мөн зөөврийн оношлогооны техник, хэрэгслийн талаар таниулах үзэсгэлэн,
2. Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, ГССҮТ, МУЗНийгэмлэг хамтран иргэдэд эмнэлэгийн анхан шатны тусламж үзүүлэх мэдлэг олгох сургалт,
3. Онцгой байдлын ерөнхий газар, Яаралтай түргэн тусламжийн төвөөс гамшиг, ослын үед ашиглаж буй техник хэрэгслийн үзэсгэлэн,
4. Мөн зам тээврийн ослын хор уршгийг олон нийтэд таниулах, энэ чиглэлд тэдний анхаарлыг хандуулах зорилгоор ноцтой болон хүний амь нас хохирсон зам тээврийн осолд холбогдсон тээврийн хэрэгслийн цувааг нийслэлийн төв зам буюу Энхтайвны өргөн чөлөөгөөр явуулах зэрэг олон арга хэмжээг зохион байгуулсан юм.

Мөн тус аяны нээлтийн ажиллагааг өнөөдөр улс орон даяар нэгэн зэрэг эхлүүлсэн юм.

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 73
2 / 3%
3 / 4%
44 / 60%
1 / 1%
23 / 32%