Удирдлагын академийн Төрийн алба удирдлагын сургуулийн элсэлтийн шалгалтыг 2018 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн Бямба гарагт Төв аймагт зохион байгууллаа. Шалгалт зохион байгуулах комиссыг аймгийн ЗДТГ-ын даргын 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн А/58 дугаар тушаалаар 5 хүний бүрэлдэхүүнтэй байгуулж, ажил үүргийн хуваарийн дагуу ажилласан байна.Бүртгэлийн хугацаанд Төрийн захиргааны менежментээр мэргэшүүлэх Засгийн газрын тэтгэлэгт ангид 13, төрийн захиргааны менежментээр мэргэшүүлэх төлбөрт ангид 2 иргэн тус тус бүртгүүлсэн байна. Шалгалтын өдөр нийт бүртгүүлсэн иргэдийн 14 нь ирж, ирц 93.33%-тай байв. Сорилын шалгалтыг Удирдлагын академиас ирүүлсэн даалгаврын дагуу 50 минутын хугацаанд авч дүн гаргахад тэтгэлэгт сургалтад хамрагдагчдаас 3 иргэний оноо тэнцэснийг төв комисс хүргүүлээд байна. Ингэснээр 2018-2019 оны хичээлийн жилд Төв аймгаас 5 төрийн албан хаагч, 1 иргэн суралцах эрхтэй боллоо.