Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 217 дугаар тогтоолын дагуу жил бүрийн 10 дугаар сарын 15-ны өдрийг “Хүний нөөцийн ажилтны өдөр” болгон тэмдэглэхээр тогтоожээ.
Тус өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд аймгийн ЗДТГ-ын Төрийн захиргааны удирдлагын хэлтэс, аймаг дахь ТАЗ-ийн Салбар зөвлөлөөс “Төрийн албаны тухай хууль” /шинэчилсэн найруулга/ сэдвээр төсөвт байгууллагын Хүний нөөцийн асуудал хариуцсан мэргэжилтэн, ажилтнуудад 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдөр сургалт явууллаа.
Сургалтаар 2018 оны 09 дүгээр сарын 21, 22-ны өдрүүдэд Төрийн ордонд зохион байгуулсан “Төрийн албаны удирдах ажилтны зөвлөгөөн”-ний талаарх мэдээлэл, ТАХ-ийн тоо бүртгэл, статистик үзүүлэлтийг танилцуулж, Төрийн албаны хууль /шинэчилсэн найруулга/-ын талаар анхан шатны сургалт хийлээ.