Дархан хотын 57 жилийн ойн баярын энэ ѳдѳр Дархан сумын 7 дугаар багт байрлах Дархан зах дотор "НИЙТИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НЭГДСЭН ТѲВ" шинээр нээгдлээ. Нээлтэнд аймаг, сум, хэлтэс агентлагийн удирдлагууд болон ард иргэд, аж ахуй нэгж, байгууллагын тѳлѳѳллүүд оролцов. Уг тѳвийн 18 цонхоор иргэдэд тѳрийн нэг цэгийн үйлчилгээг үзүүлэх юм. Түүнчлэн авто тээврийн татвар төлөх, хувиараа бизнес эрхлэгчдийн бүртгүүлсэн НѲАТ-ын баримтыг хэвлэх, нэг цэгээр үйлчлүүлэх дарааллын дугаар хэвлэх пос машинуудыг суурилуулжээ. Мөн эндээс төрийн байгууллагуудын үйлчилгээг авахад шаардлагатай бүрдүүлэх материалуудын жагсаалтыг хэвлэх ухаалаг дэлгэцийг суурилуулсан байна. Аймгийн засаг дарга, Шарын гол сумын Засаг дарга, Шарын гол ХК-ийн хамтран ажиллах гэрээний дагуу уг тѳвийг байгуулахад шаардлагатай тѳсөв хөрөнгийг Шарын гол компани 100 хувь гаргажээ.