ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

ЭРДЭНЭ СУМЫН МЭРГЭЖИЛ СУРГАЛТ ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ТӨВД СҮҮ, СҮҮН БҮТЭЭГДЭХҮҮН БОЛОВСРУУЛАХ ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙГ ХҮЛЭЭЛГЭН ӨГЛӨӨ

2018-10-16

Аймгийн хэмжээнд дөрвөн МСҮТ үйл ажиллагаа явуулж байна. Эдгээрийн нэг болох Эрдэнэ сумын МСҮТ нь 1955 онд байгуулагдсан. Энэ онд 320 гаруй оюутантай, 55 багш, ажилтантай, 11 мэргэжлээр сургалт хүмүүжлийн үйл ажиллагаа явуулж байна. Өнөөдөр тус төвд БНЧУ-ын “Орон нутгийг дэмжих төсөл”-өөс сүү, сүүн бүтээгдэхүүн боловсруулах тоног төхөөрөмжийг гардуулан өгөх ёслолын ажиллагаа зохион байгуулагдлаа. Арга хэмжээнд БНЧУ-ын элчин сайд Ийрж Бродский, Аймгийн Засаг дарга Ж.Батжаргал, ХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр, БНЧУ-ын бизнесийн төлөөлөгчид, Эрдэнэ сумын удирдлагууд оролцлоо.

Мөн энэ үеэр УИХ ын дарга М.Энхболдын санаачлагаар хэрэгжүүлж буй “Монгол малчин” хөтөлбөрийн хүрээнд шинээр байгуулагдаж байгаа 40 оюутан суралцах малчны ангийн нээлт болон сүү, сүүн бүтээгдэхүүний ангийн барилгын нээлтийн арга хэмжээ давхар зохион байгуулагдсан юм. Эдгээр ажлын бэлтгэл болгож “Эрдэнэ” МСҮТ-ийн удирдлагууд технологийн болон хөдөө аж ахуйн багш нараа БНЧУ-ын “Агромонт Вемперк” компаний сургалтанд хамруулсан байна. Мөн тус улсын VARI компаний бага оврын цэцэрлэгжүүлэлтийн тракторыг угсрах эрхийн сургалтанд багш нараа хамруулсан бөгөөд өнөдөөр угсрах эрхийн гэрээнд албан ёсоор гарын үсэг зурлаа.

Нээлтйн үеэр Аймгийн Засаг дарга Ж.Батжаргал хэлсэн үгэндээ: Хөгжлийн шинэ чиглэлээ даган мэргэжилтэй ажилтангаа бэлтгэх, сайн технологи, техник дээр ажиллах хүчнээ дадлагажуулж чадварлаг мэргэжилтэн бэлтгэх нь чухал бөгөөд МСҮТ-ийн оюутнуудын гол дадлагын бааз нь хамгийн өндөр техник, технологитой аж ахуйн нэгж байх ёстой. Улс орны чиг хандлага, орон нутгийн эдийн засаг, нийгмийн байдал дээр тулгуурлан мэргэжлийн ажилтан бэлтгэх чиглэлээ тодорхойлох ёстой. Сургуулийн удирдах зөвлөл ч энэ чиглэл рүү гол анхаарлаа хандуулан ажиллаж байна хэмээн онцоллоо.

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 68
2 / 3%
3 / 4%
39 / 57%
1 / 1%
23 / 34%