Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт орон сууцны талаар дэвшүүлсэн зорилтуудыг хэрэгжүүлэх, мөн Засгийн газрын 2015 оны 248 дугаар тогтоолоор “Түрээсийн орон сууц “ хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах хүрээнд Төв аймгийн Зуунмод хотод шинээр барьсан болон шинээр баригдаж буй орон сууцнуудаас “Зорилтот бүлгийн иргэдийг түрээсийн орон сууцанд хамруулах журам”-д заасны дагуу түрээсийн орон сууцны сан бүрдүүлэх зорилгоор орон сууц худалдан авах тул худалдан борлуулах сонирхолтой ААН-үүдийн дунд төсөл сонгон шалгаруулалтыг зарлаж байна.
Тиймээс оролцох сонирхолтой, барилгын салбарт үйл ажиллагаа явуулж буй эрх бүхий ААН – үүдийг төслөө 2018 оны 10 дүгээр сарын 25 -ны өдрийн 10 цагаас өмнө дараахь хаягаар ирүүлэхийг урьж байна. Төсөл сонгон шалгаруулалтад оролцох хүсэлтэй аж ахуйн нэгжүүд төслөө аймгийн Төр, захиргааны 2-р байрны 203 тоот өрөөнд Орон нутгийн өмчийн газарт ирүүлнэ үү.