“Ойн тухай хууль”-ийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх заалт, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2010 оны 63 дугаар зарлигийн хэрэгжилтийг хангах зорилгоор “Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр”-ийн намрын арга хэмжээг 2018 оны 10 дугаар сарын 13-ний өдөр зохион байгууллаа. Уг өдөр Мөнх-алдрын талбайд модны тарьц, суулгацын үзэсгэлэн худалдаа зохион байгуулагдаж төрийн болон төрийн бус байгууллагуудын албан хаагч, ажилчид оролцож Зуунмод гол дээр мод тарьлаа.