ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

АЙМГИЙН ИТХ-ЫН 10 ДУГААР ХУРАЛДААН ХУРАЛДЛАА

2018-10-15

Аймгийн ИТХ-ын 10 дугаар хуралдаан 2018 оны 10-р сарын 11-ний өдөр аймгийн ЗДТГ-ын Хуралдааны танхимд 73 хувийн ирцтэйгээр хуралдлаа.

Тус хуралдаанаар:

1.Аймгийн эдийн засаг нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай

2.Газрын төлбөрийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай

3. Мөнгөнморьт сумын зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтанд авахуулах эсэх тухай шийдвэрийн төсөлд санал өгөх тухай гэсэн нийт 3 асуудал хэлэлцэж 4 тогтоол батлалаа.

Төв аймаг 2019 оныг их бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтыг орон нутгийн  хөгжил, эрх ашигтай уялдуулан төлөвлөн хэрэгжүүлж иргэд нь ажилтай, орлоготой, өрх  гэрээ нь ая тухтай, чанартай, амьдралтай, аймгаа – өсөлттэй, өгөөжтэй эдийн  засагтай болсон байх нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор 2019 оныг “Бүтээн байгуулалт-хөрөнгө оруулалтын жил” болгон ажиллах зорилт дэвшүүлэхээр төлөвлөн аймгийн ИТХ-ын ээлжит энэ удаагийн хуралдаанаар хэлэлцүүлж 2019 оныг “Бүтээн байгуулалт-хөрөнгө оруулалтын жил” болгон зарлалаа.

Аймгийн Засаг дарга Ж.Батжаргал ИТХ-ын 10 дугаар хуралдаанд аймгийн эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг боловсруулсан талаарх мэдээлэлдээ:-


Аймгийн хөгжлийн хэтийн зорилт “ХӨГЖЛИЙН ТҮҮЧЭЭ-ТӨВ АЙМАГ”-2024

Аймгийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө болон Үндэсний хэмжээний хөтөлбөр, дэд хөтөлбөрүүд зэрэг бодлогын баримт бичгүүд,

Монгол улсын эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэл

Монгол улсын 2019 оны хөрөнгө оруулалтын төлөвлөгөөнд хүргүүлсэн санал зэрэгтэй уялдуулан нийт 95 зорилт 282 арга хэмжээг хэрэгжүүлэхээр төслийг боловсруулсан. “Ирэх жилийн үндсэн чиглэлд тухайлсан төсөв, хөрөнгө оруулалт шаардсанаас бусад нэг удаагийн үйлчлэлтэй хэрэгжих арга хэмжээ, хяналт шинжилгээ үнэлгээ, шалган туслах ажил, сургалт семинар зэрэг дотоод зохион байгуулалтын шинж чанартай ажлуудыг тусгаагүй бөгөөд тэдгээр ажлыг Төсвийн шууд захирагчийн үр дүнгийн гэрээ, байгууллагын жилийн ажлын төлөвлөгөө, Аймгийн ЗДТГ-ын нэгдсэн төлөвлөгөө зэрэгт тусган хэрэгжүүлэхээр тогтлоо.

Аймгийн эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуулинд нийцүүлэн зорилт, арга хэмжээ, суурь үзүүлэлт, шалгуур үзүүлэлт, хүрэх түвшин, шаардлагатай хөрөнгийн эх үүсвэр, хугацаа, хэрэгжүүлэх байгууллага гэсэн бүтэцтэй:

·      Эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах бодлого

·      Хүнс, хөдөө аж ахуй, үйлдвэрлэлийн бодлого

·      Дэд бүтэц, төв суурингийн хөгжлийг хангах бодлого

·      Байгаль орчин ногоон хөгжлийн бодлого

·      Нийгмийн хөгжлийн бодлого

·      Нутгийн удирдлага, хууль хяналтын бодлого гэсэн 6 салбарын хүрээнд боловсруулан Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцүүлэн гарсан санал дүгнэлтийг төсөлд тусган, хурлын хороодоор салбар бүрээр дүгнэлт гаргуулан Аймгийн ИТХ-ын хуралдаанаар хэлэлцүүлэн батлуулахаар танилцууллаа.



Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 68
2 / 3%
3 / 4%
39 / 57%
1 / 1%
23 / 34%