Дархан-Уул аймгийн Төв номын сангаас 2018 оны 10 дугаар сарын 15-ны өглөө 7.30 минутаас “Байгууллагын дотоод үйл ажиллагаа, тулгамдаж буй асуудлууд” сэдвээр “Өглөөний цай”-тай хэлэлцүүлэг зохион байгуулав. Хэлэлцүүлэгт аймгийн ИТХ-ын дарга Г.Эрдэнэбат, Засаг дарга С.Насанбат, засаг даргын орлогч дарга А.Түвшинбат, Т.Ганболд, Аймгийн ЗДТГ-ын дарга Ч.Энхбат, НБХ-ийн дарга Н.Цасчихэр, БСУГ-ын дарга Б.Гантулга, Дархан сумын ИТХ-ын дарга Ж.Балжинням, Дархан сумын Засаг дарга Б.Азжаргал, Номын сангийн зөвлөлийн дарга Л.Гүнчин, БСУГ-ын ня-бо, Номын сангийн зөвлөлийн гишүүн И.Нансалмаа нар оролцлоо. Хэлэлцүүлэг дээр Төв номын сангийн захирал Д.Цэрэндаваа “Байгууллагын дотоод үйл ажиллагаа, тулгамдаж буй асуудлууд” сэдвээр мэдээлэл хийсэн юм. Хэлэлцүүлгээс Аймгийн Төв номын сангийн стандартын байр барих, нүүдэл зөөврийн номын сангийн үйлчилгээнд нэмж унааны асуудал шийдвэрлэх, 2019 оноос хүндрэлтэй байгаа зарим төсвүүд дээр анхаарч ажиллахаар боллоо.
ЭХ СУРВАЛЖ: Дархан-Уул Аймаг