Дархан сумын гамшгаас хамгаалах команд штабын сургууль, аймгийн Түлш эрчим хүчний албаны команд штабын сургуулийн хүрээнд энэ сарын 12-ны өдөр хамтарсан дадлагыг хийж өнгөрсөн хавар 15 дугаар багийн 9 дүгээр хэсэгт буусан шар усны үерийн улмаас үүссэн хүндрэлийг арилгах ажиллагааг зохион байгуулсан юм. Үүний үр дүнд тус хэсэгт үерээс хамгаалах 535м урт түр суваг байгууллаа. Ажиллагаанд ДДЦС ТӨХК, Дархан Ус суваг ОНӨХК, ДСЦТС ХК, ДДС ТӨХК, ЦДҮС ТӨХК, Улаанбаатар төмөр замын нэгдүгээр анги, Сонголон хайрхан ХХК, Дархан сумын ЗДТГ, ОБГ, ЦГ-ын нийт 144 албан хаагч 14 машин техниктэй оролцлоо.
ЭХ СУРВАЛЖ: Дархан сум