Хөгжлийн алтан гурвалжин-Улаанбаатарын өдөр арга хэмжээний үеэр Монгол улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030, МУ-ын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал, Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч болон Аймгийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлж хамтран ажиллахаа илэрхийлж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч болон Төв аймгийн Засаг дарга нарын хооронд байгуулсан 5 дугаар сарын 21-ний өдрийн хамтран ажиллах санамж бичигт тусгагдсан ажлуудыг үр дүнд хүргэн, хэрэгжүүлэхээ нотолж, Бүс нутаг-хот байгуулалтын уялдааг хангах замаар төвлөрлийг сааруулах, нутаг дэвсгэрийн хөгжлийн тэнцвэрийг хангах, нутгийн захиргааны байгууллага хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор Нийслэлийн ЗДТГ-ын дарга болон Төв аймгийн ЗДТГ-ын дарга нар “Хамтран ажиллах гэрээ”-г үзэглэлээ.
Уг гэрээнд төвлөрлийг сааруулах, нутаг дэвсгэрийн хөгжлийн тэнцвэрийг хангах зорилгоор эдийн засаг, хот байгуулалт дэд бүтэц, байгаль орчин ногоон хөгжил, нийгмийн хөгжил гэсэн чиглэлээр хамтарч ажиллахаар тусгасан байна.