ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

“Улаанбаатарын өдөрлөг” арга хэмжээ зохион байгуулагдана

2018-10-10

Нийслэл болон Төв аймгийн Засаг даргын Тамгын газар хамтран “Улаанбаатарын өдөрлөг” арга хэмжээг Зуунмод хотын “Мөнх-Алдар”-ын талбайд 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдөр зохион байгуулна. 
Тус арга хэмжээний үеэр аймаг, нийслэлийн Засаг дарга нар: 
-Төвлөрлийг сааруулах бодлогын үзэл баримтлалын талаар Ажил хэргийн Уулзалт хийж, нийслэлийн Засаг даргатай хамтран ажиллах “Санамж бичиг”-т гарын үсэг зурна. 
Зуунмод хотод зохион байгуулах Улаанбаатарын өдөрлөгийн үеэр: 
1. Аймгийн Спортын ордонд нарийн мэргэжлийн эмч нарын үзлэг хийх - 10.00-17.00 
2. Нийслэлд худалдаа үйлчилгээний үйл ажиллагаа явуулдаг томоохон аж ахуйн нэгжүүдийн бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа “Мөнх-Алдар”-ын талбайд – 10.00-17.00 
3. “Улаанбаатар чуулга”-ын тоглолт “Монгол туургатан театр”-т - 15.00-16.30
зэрэг нийслэлийн нийгэм соёл, бизнесийн байгууллагын үйлчилгээг аймгийн иргэдэд хүргэх арга хэмжээнүүд болно. 
Аймгийн иргэд хөдөлмөрчид та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 68
2 / 3%
3 / 4%
39 / 57%
1 / 1%
23 / 34%