Монгол Улсын ерөнхий сайд У.Хүрэлсүх газар тариалангийн бүс нутгуудаар явж, ургац хураалтын явцтай танилцаж байна. Өнөөдөр /2018.10.08/ манай аймгийн Хонгор суманд үйл ажиллагаа явуулдаг “Өглөгчийн хэрэм” ХХК-ийн үйл ажиллагаатай газар дээр нь танилцлаа. Тус компани нь 12 ажилтантай бөгөөд энэ онд 1100 га-д улаан буудай, 200 га-д тосны ургамал тарьжээ. Өнөөдрийн байдлаар 60 хувийн хураалттай байгаа бөгөөд цаг агаар тогтвортой байвал үлдсэн 40 хувиа өөрсдийн хүчээр хураах боломжтой гэдгээ танилцууллаа. Монгол улсын Ерөнхий сайдтай уулзах үеэр тус компанийн захирал Ц.Энхжаргал “Бүх зүйлийг төрөөс харах нь буруу. Бид өөрсдөө бизнес хийж байгаа хүмүүс учраас болохгүй гэдгийг онцлоод үлдсэн 40 хувийн ургацаа бид өөрсдийн хүн хүч болоод техникийн тусламжтайгаар хураан авч чадна гэдгээ” илэрхийллээ.