Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын алба, Байгаль орчин хөдөөгийн хөгжлийн хороо, Хил хязгааргүй алхам төрийн бус байгууллага хамтран "Ашигт малтмалын тухай хууль", "Аймгийн уул уурхай, эрдэс баялгийн талаар баримтлах бодлого"-ын хэрэгжилт сэдвээр Ерөнхий хяналтын сонсголыг 2018 оны 10-р сарын 25-ны өдөр зохион байгуулахаар шийдвэрлэлээ.
Ажиглагчаар оролцох сонирхолтой иргэдийг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын албанд бүртгэж байна.
Утас:70274066