Аймгийн ИТХ-ын дарга Г.Эрдэнэбат тэргүүтэй ИТХ-ын Төлөөлөгчид болон холбогдох албаны мэргэжилтнүүд бүс нутгийн томоохон бүтээн байгуулалтын нэг болох “Спорт цогцолбор”-ын бүтээн байгуулалтын ажилтай өнгөрсөн нэг сарын хугацаанд 2 удаа газар дээр нь үзэж танилцан, барилгын ажлыг явуулахад учирч буй бэрхшээлтэй асуудлуудыг хэрхэн шийдвэрлэх талаар санал солилцсон юм.
Энэ хугацаанд спорт цогцолборын барилгын дотоод угсралтын зураг төсөл бэлэн болоогүй учраас уг ажил удаашралтай байна гэсэн тайлбарыг удаа дараалан өгсөн учраас аймгийн ИТХ-ын дарга Г.Эрдэнэбат "Спорт цогцолбор"-ыг цаг хугацаанд нь ашиглалтад оруулахын тулд “гацаанд орсон” асуудлуудыг ярилцаж шийдвэрлэхээр тус барилгын захиалагч буюу орон нутгийн удирдлагууд, гүйцэтгэгч компани, санхүүжилт хийх, хяналт тавих байгууллагын төлөөллүүдийг байлцуулан, уулзалт /2018.10.02/ хийлээ.

Уулзалтад аймгийн Засаг даргын орлогч А.Түвшинбат, Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Н.Цасчихэр, аймгийн Ерөнхий эдийн засагч Б.Батсүх, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны мэргэжилтэн Б.Баасанхүү, Барилга хөгжлийн төв, ББЗХХ-ийн дарга Э.Мөнхсүх, ББЗТМХ-ийн мэргэжилтэн Б.Баянбаатар болон Гүйцэтгэгч компани болох “Нэмбар” ХХК-ийн захирал О.Нэмэхболд, инженер О.Нэмэхбаатар, зураг төслийн зохиогч "Идеал групп" ХХК-ийн захирал Д.Мижигсүрэн, Архитектор Д.Эрдэнэбаяр, ГХБХБГ-ын Барилгын асуудал хариуцсан мэргэжилтэн С.Ундрах нар оролцлоо.
2011 онд уг төслийг эхлүүлсэн ч 2014 онд улсын төсвөөс санхүүжилт олгох боломжгүйд хүрч, хөрөнгө оруулалт нь зогссон. Харин Улсын Их Хурлын гишүүд болон аймаг орон нутгийн удирдлагууд энэ жил төсөвт 4,7 тэрбум төгрөгийг суулгаснаар төслийн ажил урагшилж эхэлсэн юм.
Гүйцэтгэгч компанийн зүгээс барилгын ажлын явц өнөөдрийн байдлаар 80 гаруй хувьтай үргэлжилж байгаа бөгөөд дотоод засварын ажил 60 хувьтай хийгдэж байна. Гадна фасадны зураг төсөл саяхан ирсэн учраас түр саатсан. Гэвч энэ ондоо багтааж А,Б блокийг ашиглалтад оруулахаар ажиллаж байна.

Одоогоор гадна зам талбай, тохижилт, фасад, засал, чимэглэл, бассейны техникийн болон тамирчдын өрөөний шугам сүлжээ, металл хавтан дээврийн угсралт, засал, зайлуулах систем, чимэглэл, интерьер, дотор шугам сүлжээ, фасад, металл хавтан дээврийн угсралт, засал чимэглэл, интерьер, дотор шугам сүлжээний ажлууд хийгдсэн тухай мэдээллийг өглөө.
Харин зураг төслийн зохиогч "Идеал групп" ХХК-ийн захирал Д.Мижигсүрэн: Саяхныг хүртэл зураг төслийн асуудлаар нэгдсэн байр сууринд хүрч чадаагүй байсан бол одоо бүх шаардлагатай баримт материалыг бэлэн болгосон гэсэн тайлбарыг өгч байна.
Харин төслийн санхүүжүүлэгч болох Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамнаас барилгын гүйцэтгэлийн хувиар санхүүжилт нь цаг хугацаандаа орох боломжтой гэсэн байр суурийг илэрхийллээ.
Энэхүү уулзалтыг зохион байгуулсан аймгийн ИТХ-ын дарга Г.Эрдэнэбат: “Дархан хотын төдийгүй бүс нутгийн томоохон бүтээн байгуулалт болох спорт цогцолборыг ашиглалтад орохыг Дарханчууд хүсэн хүлээдэг. Харин уг ажил дорвитой урагшлахгүй байгаа шалтгааныг оролцогч талууд тус бүртээ өөр өөрөөр тайлбарладаг учраас энэ нүүр тулсанн ярилцлагыг хийж, яг ямар асуудлаар барилгын ажил удааширч байгаа тогтоон, хэрхэн шийдвэрлэхийг газар дээр нь ярилцаж тохирох ёстой” хэмээн онцолсон юм.