ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

ЛҮН СУМ АХМАДЫН БАЯРЫН ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЖЭЭ

2018-10-03

Төв аймгийн Лүн сум 2641 хүн амтай, түүний 343 нь ахмад настан бөгөөд сум, орон нутгийнхаа хөгжил цэцэглэлтэнд үнэтэй хувь нэмэр оруулж явсан төрөлх сумынхаа ахмадуудад хүндэтгэл үзүүлэн жил бүр Олон улсын ахмадын баярын өдрийг тэмдэглэдэг уламжлалтай аж. Энэ жилийн хувьд “Лүн сумын хөгжлийн төлөө” нутгийн зөвлөлийн дарга Д.Батхишиг, нутгийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хамт ивээн тэтгэн зохион байгуулсан бөгөөд тус суманд ажиллаж амьдарч байгаад өдгөө гавьяаныхаа амралтанд суугаа 50 гаруй ахмад настнуудыг Улаанбаатар хотоос төрөлх суманд нь авчирч удаан уулзаагүй найз нөхөдтэй нь уулзуулан нэгэн өдрийг хамтдаа өнгөрүүлсэн байна. Энэхүү арга хэмжээнд 200 орчим ахмад настан оролцсон бөгөөд ахмадууд сумын төрийн байгууллагуудын үйл ажиллагаатай танилцан, залуу насандаа ажиллаж байсан байгууллагаараа зочилжээ.

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 68
2 / 3%
3 / 4%
39 / 57%
1 / 1%
23 / 34%