ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

МОНГОЛ АРДЫН БОГИНО ДУУ ДУУЛААЧ МЭРГЭЖЛИЙН ДУУЧДЫН VI УРАЛДААН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2018-10-02

Монголын ард түмний соёлын үнэт өв болсон ардын дууны дахин давтагдашгүй өвөрмөц аялага, аялгуу нь өвлөгдөн үлдэж өнөөг хүртэл хадгалагдаж ирсэн нь ардын урлагийн гайхамшиг юм. Монголчууд бид язгуурын уламжлалт ардын урлагаа хадгалан ирсэн түүхэн уламжлалтай. Тиймээс ч дэлхийн олон оронд манай ардын язгуур урлагийг гайхан биширдэг бизээ. Энэхүү утга соёлын уламжлалт өвийг хойч үедээ өвлүүлэх, сэргээн таниулах хүрээнд Төв аймгийн Угтаал цайдам сумын уугуул, Монгол улсын Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин, Төрийн шагналт Л.Цогзолмаагийн нэрэмжит “Монгол ардын богино дуу дуулаач мэргэжлийн дуучид”-ын уралдаан 6 дахь жилдээ зохион байгуулагдлаа.

Аймгийн ЗДТГ, Монголын урлагийн ажилтны холбоо, Монгол туургатан театр, Монгол улсын филармони хамтран зохион байгуулсан тус уралдаанд 43 уран бүтээлч оролцсон бөгөөд III шатанд 10 дуучин шалгарч “Монгол туургатан театр”-ын тайзнаа гала тоглолтоо толилуулсан юм. Уралдааны тэргүүн байрт “Улаанбаатар чуулга”-ын дуучин О.Анхчимэг шалгарсан бол дэд байрт “Түмэн эх” чуулгын дуучин Ч.Бямбахорол, удаах байрт “Үндэсний урлагийн их театр”-ын дуучин Ц.Гантуяа нар шалгарлаа.Тус уралдааны нэг  шалгуур болох “Мартагдсан дууг шинээр сэргээн дуулсан дуучин”-аар Булган аймгийн ХЖтеатрын дуучин П.Золзаяа шалгарсан бол Монгол ардын дууг сайн дуулж шүүгчид болон үзэгчдээс өндөр үнэлэлт авсан ирээдүйтэй залуу дуучинд олгодог “Ардын жүжигчин, Төрийн шагналт, Хөдөлмөрийн баатар Л.Цогзолмаагийн нэрэмжит шагнал”-аар чөлөөт уран бүтээлч Д.Дугармаа шалгарсан юм.” Шилдэг хөгжмийн хамтлаг”-аар “Түмэн эх чуулга”, “Үндэсний дуу бүжгийн чуулга”-ын хөгжмийн хамтлагууд тус тус шалгарлаа.

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 68
2 / 3%
3 / 4%
39 / 57%
1 / 1%
23 / 34%