Үйлдвэрлэл, үйлчилгээг дэмжих урианы жилийн хүрээнд тус сумынхан Алтан намар 2018 үзэсгэлэн худалдаа зохион байгуулсан байна. Үзэсгэлэн худалдааны нээлтийн арга хэмжээнд Сумын Засаг даргын орлогч Л.Золжаргал ,ЗДТГазрын дарга Г.Цэцэгмаа болон багийн засаг дарга нар оролцжээ. Алтан намар 2018 Үзэсгэлэн худалдаанд монгол арга технологоор боловсруулсан экологийн цэвэр бүтээгдэхүүн болох бүх төрлийн цагаан идээ, чулуун болон сувдан эдлэл, суран эдлэл, хүнсний бүх төрлийн ногоо, оёмол болон сүлжмэл бүтээгдэхүүнээрээ нийт 23 үйлдвэрлэл эрхлэгч, баялаг бүтээгчид болон малчин иргэд оролцсон бөгөөд сумын “Шилдэг үйлдвэрлэгч”-ээр 4 дүгээр багийн иргэн С.Батмөнхийн хүнсний ногоо , “Шилдгийн шилдэг бүтээгдэхүүн”-ээр 1 дүгээр багийн иргэн М.Наранцэцэгийн хүүхдийн эмээлийн иж бүрдэл, “Шилдэг бүтээгдэхүүн”-ээр 1 дүгээр багийн иргэн Б.Оюун-Эрдэнэ тавгийн идээний иж бүрдэл, “Шилдэг оролцогч”-оор 4 дүгээр багийн иргэн А.Сансархүүгийн чулуун сийлбэр, 2 дугаар багийн иргэн Б.Уянгын хийсэн цагаан идээ тус тус шалгарчээ. Уг үзэсгэлэн худалдааны үеэр нийт 800 гаруй мянган төгрөгийн боруулалт хийгдсэн байна.