Төв аймгийн Эрдэнэсант сумын харьяат, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин, Олимпийн мөнгөн медальт, Дэлхийн аваргын хүрэл медальт, Даяар дуурсагдах, далай даян, Дархан аварга Жигжидийн Мөнхбатын нэрэмжит Аймгийн аварга шалгаруулах Үндэсний бөхийн 44 дэх удаагийн тэмцээн Эрдэнэсант суманд 9 дүгээр сарын 29,30-ны өдрүүдэд зохион байгуулагдлаа. Энэ жилийн Аймгийн аварга шалгаруулах тэмцээн Ж.Мөнхбат аваргын төрсөн нутагт зохион байгуулагдсанаараа ихээхэн онцлогтой байв. Аймгийн ЗДТГазар, Биеийн тамир, спортын газар, Аймгийн Үндэсний бөхийн холбоо, Эрдэнэсант сумын ЗДТГгазар, Ерөнхий боловсролын сургууль хамтран зохион байгуулсан тэмцээний нээлтийн ажиллагаанд Аймгийн Засаг даргын орлогч Ч.Сарангэрэл, БТСГ-ын дарга Га.Лхагвасүрэн, Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгч Т.Мөнхзориг, Иргэдийн хурлын Төлөөлөгч Ц.Буманбуян, Ж.Мөнхбат аваргын хүү М.Батхуяг, Эрдэнэсант сумын нутгийн зөвлөл, сумын удирдлагууд, иргэд оролцсон юм.
Тэмцээнд 8 сумын 80 гаруй тамирчид 15, 16, 17, 18, насанд хүрэгчид гэсэн таван насны ангилалд хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдсөн бөгөөд барилдаан тойргийн журмаар явагдсан юм.
Үндэсний бөхийн Аймгийн аварга шалгаруулах тэмцээний өсвөрийн 15 насны ангилалын эхний 8 байрт:
- Заамар сумын харьяат залуу бөх Нямдаваа
- Заамар сумын харьяат залуу бөх Ган-Эрдэнэ
- Эрдэнэсант сумын харьяат залуу бөх Мөнхтулга
- Батсүмбэр сумын харьяат залуу бөх Батбилгүүн
- Батсүмбэр сумын харьяат залуу бөх Баттөр
- Бүрэн сумын харьяат залуу бөх Пүрэвжав
- Бүрэн сумын харьяат залуу бөх Адъяабазар
- Бүрэн сумын харьяат залуу бөх Эрдэнэбат нар шалгарлаа.
Өсвөрийн 16 насны ангилалын эхний 8 байрт:
- Эрдэнэсант сумын харьяат залуу бөх Н.Төрболд
- Эрдэнэсант сумын харьяат залуу бөх Б.Өсөх-Ирээдүй
- Эрдэнэсант сумын харьяат залуу бөх М.Мөнх-Эрдэнэ
- Зуунмод сумын харьяат залуу бөх Ч.Мөнхбаяр
- Заамар сумын харьяат залуу бөх Б.Батжаргал
- Бүрэн сумын харьяат залуу бөх Сэрсэндэмид
- Зуунмод сумын харьяат залуу бөх Д.Мөнх-Эрдэнэ
- Бүрэн сумын харьяат залуу бөх Лхагвадорж нар шалгарсан юм.
Өсвөрийн 17 насны ангилалын барилдааны эхний 8 байрт:
- Угтаалцайдам сумын харьяат залуу бөх Г.Мөнх-Эрдэнэ
- Бүрэн сумын харьяат залуу бөх Л.Баатармөнх
- Зуунмод сумын харьяат залуу бөх Н.Цэрэнпунцаг
- Жаргалант сумын харьяат залуу бөх Б.Мягмаржаргал
- Зуунмод сумын харьяат залуу бөх Н.Тэмүүгэ
- Эрдэнэсант сумын харьяат залуу бөх С.Болдсайхан
- Бүрэн сумын харьяат залуу бөх Э.Амартүвшин
- Бүрэн сумын харьяат залуу бөх Б.Жамъянсүрэн нар шалгарлаа
Өсвөрийн 18 насны ангилалын барилдааны эхний 8 байрт:
- Зуунмод сумын харьяат залуу бөх Э.Эрхэмжаргал
- Угтаалцайдам сумын харьяат залуу бөх Б.Эрдэнэтөр
- Батсүмбэр сумын харьяат залуу бөх У.Одбаяр
- Батсүмбэр сумын харьяат залуу бөх О.Олзболд
- Заамар сумын харьяат залуу бөх З.Баточир
- Эрдэнэсант сумын харьяат залуу бөх П.Цэрэнчимэд
- Эрдэнэсант сумын харьяат залуу бөх Л.Элбэг
- Жаргалант сумын харьяат залуу бөх Б.Мөнх-Алдар нар шалгарсан бөгөөд эхний байрт шалгарсан өсвөрийн бөхчүүд 10 сард Эрдэнэт хотноо зохион байгуулагдах Улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцох юм.
Насанд хүрэгчдийн Аймгийн аварга шалгаруулах тэмцээний эхний 8 байрт:
- Эрдэнэсант сумын харьяат, Аймгийн цогт харцага Н.Дашдаваа
- Эрдэнэсант сумын харьяат, Аймгийн харцага И.Мандах
- Эрдэнэсант сумын харьяат, Аймгийн Заан М.Тэгшбаяр
- Алтанбулаг сумын харьяат, Аймгийн арслан П.Эрхэмжаргал
- Угтаалцайдам сумын харьяат, Аймгийн хурц арслан Г.Өсөхбаяр
- Батсүмбэр сумын харьяат, Сумын заан А.Одгэрэл
- Эрдэнэсант сумын харьяат, Аймгийн начин Н.Мөнхсайхан
- Эрдэнэсант сумын харьяат, Аймгийн начин Б.Ганзолбоо нар тус тус шалгарлаа.
Багийн нийт дүнгээр тэргүүн байрт Д.Сугар дасгалжуулагчтай Эрдэнэсант сумын баг тамирчид, дэд байрт О.Отгонбаяр дасгалжуулагчтай Зуунмод сумын Хүмүүн цогцолбор сургуулийн баг тамирчид, удаах байрт Д.Баярбаясгалан дасгалжуулагчтай Бүрэн сумын баг тамирчид шалгарсан юм.