Аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 2018 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 83 дугаар тогтоолоор Эрдэнэсант сумын Ерөнхий боловсролын сургуулийг Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин, Олимпийн мөнгөн медальт, Дэлхийн аваргын хүрэл медальт, Дархан аварга Жигжидийн Мөнхбатын нэрэмжит болгох ёслолын ажиллагаа зохион байгуулагдлаа. Уг арга хэмжээнд Аймгийн Засаг даргын орлогч Ч.Сарангэрэл, БТСГ-ын дарга Га.Лхагвасүрэн, Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгч Т.Мөнхзориг, Иргэдийн хурлын Төлөөлөгч Ц.Буманбуян, Эрдэнэсант сумын нутгийн зөвлөл, сумын үе үеийн удирдлагууд, багш, сурагчид, иргэд оролцсон юм.