ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

АЙМГИЙН ИТХ-ААС 2018 ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛД ГАРГАСАН ТОГТООЛЫН ХЭРЭГЖИЛТ 88.1 ХУВЬТАЙ БАЙНА

2018-10-02

Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралд /2018.10.02/ Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтсээс “Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хурлын 2018 оны эхний хагас жилийн тогтоолын хэрэгжилтэд хяналт шинжилгээ, үнэлгээ хийсэн дүнгийн тухай” танилцуулсан юм. 
2018 оны эхний хагас жилд аймгийн ИТХ-ын Хуралдаанаас 5 тогтоол, Тэргүүлэгчдээс 68 тогтоолыг батлан гаргажээ.
Үүнээс аймгийн ЗДТГ, түүний харьяа хэлтэс, агентлагт үүрэг болгосон 27 тогтоолд явцын хяналт-шинжилгээ, үнэлгээ хийхэд аймгийн ИТХ-ын хуралдааны  5 тогтоолын биелэлт 100.0%, Тэргүүлэгчдийн хурлын 27 тогтоолын биелэлт  88.1 % ба ерөнхий дундаж 89.7% буюу 4.5 онооны үзүүлэлттэй байна.

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 98
3 / 3%
3 / 3%
61 / 62%
2 / 2%
29 / 30%