Өндөрширээт сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас “Төлөөлөгчийн нэг өдөр” арга хэмжээг уламжлал болгон зохион байгуулдаг бөгөөд энэ удаагийн арга хэмжээг Баянтуул 1 дүгээр багаас сумын ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдсон А.Даваа-Очир зохион байгуулсан байна. Уг арга хэмжээнд багийн 120 гаруй иргэн оролцсон бөгөөд ИТХ-ын төлөөлөгч А.Даваа-Очир иргэдэд зориулан “Сумын ИТХ-ын үйл ажиллагаа”-ны талаар мэдээлэл хийсэн байна. Түүнчлэн арга хэмжээний хүрээнд төлөөлөгч А.Даваа-Очир ахуйн хогоо ил задгай хаяхгүй байх уриалга бүхий самбарыг урд гүүрний аман дээр байрлуулжээ.