Хөгжлийн бэрхшээлтэй иргэд, хүүхдүүдийн авьяас чадварыг нээн хөгжүүлэх, нийгмийн амьдралд бусадтай адил тэгш оролцох боломжийг олгох, нийгэмших, өөртөө итгэх итгэлийг нь бий болгох, олон нийтэд таниулах зорилгоор Аймгийн ЗДТГазар, Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газар, Дэлхийн Зөн ОУБ-ын Орон нутгийн хөтөлбөр, Монгол туургатан театр, Аймгийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбоо хамтран Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн “Урам хайрласан түмэнтэйгээ” тоглолтыг зохион байгууллаа.
Тоглолтонд 9 сумын 13 шилдэг авьяастнууд оролцож 9 дүгээр сарын 21-ний өдөр Зуунмод сумын иргэдэд тоглолтоо толилуулсан бөгөөд Борнуур, Жаргалант сумдад аялан тоглолтоо зохион байгуулж нийт 500 гаруй иргэдэд өөрсдийгөө таниулж, тоглолтоороо дамжуулан авьяас чадвартай гэдгээ харуулж чадсан байна. Тэдний тоглолтын тасалбарыг 12 аж ахуйн нэгж байгууллага дэмжин оролцсон бөгөөд хамгийн их тасалбар худалдан авсан Зэвсэгт хүчний 016 дугаар ангийн хамт олонд Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбооноос талархаж байгаагаа илэрхийлэн Батламж гардуулжээ.