Төв аймагт ахмадын байгууллага үүсч хөгжсөний 30 жилийн ойг угтан Аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн хамт олон “Эргэн дурсах өдөр” арга хэмжээг зохион байгууллаа. Уг арга хэмжээний үеэр төр засаг, ард түмнийхээ өмнө хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлэн, өдгөө гавьяаныхаа амралтанд байгаа Нийгмийн даатгалын хэлтсийн дарга Ө.Долгорсүрэн, тэтгэвэрийн байцаагч Д.Оюунчимэг, Эрүүл мэндийн даатгалын тасгийн дарга эмч О.Хишгээ, Бичиг хэрэг, хүний нөөцийн ажилтан П.Оюунтэгш нарт өмнө нь эрхэлж байсан ажлыг нь хийлгэж, хүндэтгэл үзүүлсэн бөгөөд ахмадууд тус хэлтэст ажиллаж байсан цаг үедээ эргэн очсон юм.
Энэхүү үйл ажиллагааг зохион байгуулсанаар ахмадуудын зүгээс одоо ажиллаж байгаа залуу ажилчдад өөрсдийн үнэтэй сургамж, арга туршлагаасаа хуваалцах нөхцөл боломж бүрдсэн талаар ярьж байсан бол залуу ажилчдын хувьд ахмад ажилчдынхаа тэргүүн туршлагаас суралцсан, үр өгөөжтэй арга хэмжээ боллоо хэмээн онцолсон юм.