Дархан сумын ИТХ-ын 7 дахь удаагийн сонгуулийн ээлжит бус 7 дугаар хуралдаанаар ИТХ-ын Тэргүүлэгчид нэр дэвшсэн 1 дүгээр багийн төлөөлөгч Б.Даваасамбуу, 7 дугаар багийн төлөөлөгч Я.Бат-Очир, 10 дугаар багийн төлөөлөгч Д.Жаргалсүрэн, 11 дүгээр багийн төлөөлөгч С.Мөнхзул, 13 дугаар багийн төлөөлөгч Б.Нямбаяр нарыг төлөөлөгчдийн 100 хувийн саналаар дэмжиж, Тэргүүлэгчдийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулан баталлаа.