Энэ жил Ардын Хатанбаатар С.Магсаржавын 150 жилийн ой тохиож байгаа бөгөөд аймгийн удирдлагууд болон албан хаагчид, иргэд түүний бунханд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ. С.Магсаржав нь 1878 оны 4 дүгээр сарын 10-нд Сайн ноён хан аймаг, одоогийн Булган аймгийн Хутаг-Өндөр сумын нутагт Өвөр цагаан бургас хэмээх газар ядуу тайж Сандагдоржийн ууган хүү болон мэндэлсэн байна.